Жүжигчин Нарансолонго хадам ээжээ хулхидсан уу?

2013/12/24
Share |
Хүмүүс:
Жүжигчин Нарансолонго хадам ээжээ хулхидсан уу?

Эмоци хамтлагийн жүжигчин Г.Нарансолонго, өөрөөсөө нэлээд дүү, хамтлагийнхаа жүжигчин С.Тэмүүжинтэй дэр нэгтгээд нэлээдгүй хугацааг ардаа орхилоо. Хар, цагаан хэл ам, хов жив нилээдгүй дагуулсан хосууд нэг хүүтэй болсон бөгөөд Анар-Од хэмээх содон нэрийг хайрласан.  Тэгвэл жүжигчин бүсгүй нь талаар сүүлийн үед таагүй мэдээлэлүүд цацагдах болжээ. Г.Нарансолонгын хувьд өмнө нь амьдрал зохиож байсныг төдийлөн хүмүүс мэдэхгүй. Тэрбээр анхны нөхрөө гадаад байх хойгуур С.Тэмүүжинтэй жиг ургуулсан гэх мэдээлэл хэвлэлүүдээр гарчээ. Тодруулбал Г.Нарансолонго нөхрөө Австри улсад байхад хамтлагийнхаа жүжигчин залуутай дотносож, хөл хүнд болсон бөгөөд экс хадам ээжээсээ тас нууж байгаад төрсөн аж. Гэтэл бэрээ эмнэлэгт эргэхээр очсон хадам ээж нь хүүгээс нь огт өөр хүний хүүхдийг тэвэрч зогсох Г.Нарансолонгыг хараад шоконд оржээ. Түүгээр ч зогсохгүй гэдсээ хараахан томроогүй байхад хадам ээжээсээ 10 мянган ам.доллар зээлсэн байна. Харин хадам ээж нь “Хүний үрс адилхан. Тэр мөнгийг хүүд нь л өгсөн хэрэг” хэмээн эх хүний уужуу сэтгэлээр хандсан аж.

эх сурвалж- sonin.mn



Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!