Жүжигчин Ундрал өнгөрсөн амьдралынхаа үнэнг хэзээ дэлгэх вэ?

2013/12/25
Share |
Хүмүүс:
Жүжигчин Ундрал өнгөрсөн амьдралынхаа үнэнг хэзээ дэлгэх вэ?

"Hero Entertainment”-ын найруулагч Б.Баатарыг Монголын рок поп, кино урлагийнхан төдийгүй хүмүүс андахгүй.  Түүний хийсэн уран бүтээл, кино, клип  бүгд л олны таашаалд нийцдэг. Авьяаслаг найруулагчийн гэргий нь жүжигчин, хөтлөгч  Ч.Ундрал. Хоёулаа Жи энтертаймент-д ажиллаж байгаад тусдаа гарч  студи байгуулан уран бүтээлээ туурвих болсон. Түүнийг ийнхүү амжилтад хүрэхэд сэргэлэн гэргий нь тусалж, түшиг тулгуур нь болсон  гэдэг юм билээ. Ч.Ундрал  найруулагч нөхрийнхөө ажилд тусалж, нүүр хувиргагч, стилистээр хүртэл ажиллахын сацуу УДЭТ-ын маркетингийн даргаар хэсэг хугацаанд ажилласан. Тэдний салсан шалтгаан саяхныг хүртэл таамаг төдий байсан. Тэгвэл энэ удаа найруулагч Баатар түрүүлж ам нээсэн юм. Тэрээр Ундралын хувьд эрх чөлөөт байдлыг илүү үзсэн учир бид салсан хэмээсэн. Харин Ундралын хувьд энэ талаар ам нээгээгүй л байгаа. Учир нь масс ихэнх нь Баатарыг эхнэрээ орхисон хэмээн бодож байгаа, яг үнэндээ Ундрал явсан уу? Баатар хаясан уу? гэдэг асуултын хариулт хэзээ тайлагдах бол...




Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.