10 настай онгон охидыг дуудлага худалдаагаар зарж байна

2013/12/25
Share |
Хүмүүс:
10 настай онгон охидыг дуудлага худалдаагаар зарж байна

Колумбын хар тамхины наймаа эрхэлдэг дээрмийн бүлэглэл 10 настай охидын онгон биеийг өндөр үнээр зарж мөнгө босгодог байна. Охидын эцэг эх алуулахаасаа айн тэдгээр дээрэмчдийг эсрэг хөдөлж чаддаггүй гэнэ. Тэд 10 настай охинтой айл бүрт дайран орж булаагаад дуудлага худалдаагаар оруулдаг гэнэ. Энэ бүлэглэл Меделлин хотын ядуусын хорооллыг атгадаг бөгөөд бусад хар тамхины бүлэглэл болон жуулчдад охидын онгон биеийг худалддаг юм байна.


“The Independent”-д мэдээлснээр эдгээр онгон охидын худалдаа онлайны дуудлага худалдааны хэлбэрээр явагддаг гэжээ. Үүний тулд дээрмийн бүлэглэл тусгайлан нээсэн сайтаараа дамжуулан худалддаг бөгөөд зарж дууссаныхаа дараа хаачихдаг аж.

 

Дээрэмчид охидыг үнэтэй зоогийн газар дагуулан орж, шинэ хувцас авч өгөн хуураад дараа нь хар тамхи өгдөг байна. Энэ бүхний дараа охин онгон биеэ худалдахыг зөвшөөрөхөд дээрэмчид ядуусын хорооллынхонд хандан түүнийг харж хамгаалан, хуруугаа ч хүргэхийг хориглодог аж. Хувийн хуулийн байгууллагын судалгаагаар дээрх охидыг ихэвчлэн хүүхэдтэй секс хийх сонирхолтой жуулчдад зардаг аж. Харин дуудлага худалдаанаас онгон охин худалдаж авсан бусад дээрмийн бүлгийнхэн түүнийг бүлэглэн хүчинддэг гэсэн мэдээ байна. энд дарж үргэлжлэлийг

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8810-1274 утсаар хүлээн авна. тэмдэгт.