`Сөүл` рестораны баар охидыг хууль бусаар тайчуулдаг байжээ

2008/05/21
Share |
Хүмүүс:
`Сөүл` рестораны баар охидыг хууль бусаар тайчуулдаг байжээ

Тус рестораны бааранд тайчдаг охид бүрэн нүцгэлж, үйлчлүүлэгчдийнхээ өвөр дээр бүжиглэдэг байсан аж-

Нийслэлийн соёл урлагийн газар, Эрүүгийн цагдаагийн газар хамтран тавдугаар сард нийслэлийн хэмжээнд баар цэнгээний чиглэлээр үйл ажиллагаа эрхэлдэг газруудад шалгалт хийж байгаа аж. Энэ талаар Нийслэлийн соёл урлагийг хөгжүүлэх сангийн ажилтан Э.Оюунтунгалагаас цөөн асуултад хариулт авсан юм.

-Сарын шалгалтын аян зөвхөн баар цэнгээний газраар хязгаарлагдаж байгаа юу?
-Эрүүгийн цагдаагийн газар манай байгууллагатай хамтран баталсан удирдамжийн дагуу дөрвөн чиглэлээр ажиллаж байна. Үүнд нь баар цэнгээний газар, биллярд, караоке, интернэт тоглоом зэргээр шалгалт хийж байна. Шалгалт энэ сарын 14-23 хүртэл үргэлжлэх юм.
-Нийтлэг зөрчил юу байх юм?
-Чиглэл чиглэлд олон зөрчлүүд байна. Тухайлбал караокены газрууд гэхэд дуу өсгөгчийн ариутгал байхгүй, байгуудлагын тохижилт хэвийн биш байна. Хамгийн гол нь цагийн хуваарь огт барьдаггүй. Энэ зөрчил цэнгээний газрууд илүү нийтлэг байна. Мөн баар цэнгээний газарт тайчиж буй охид ихээр бий болж. Гэтэл эдгээр газарт ямар ч стандарт алга. Тайчих бүжигчид үйлчлүүлэгчийн биед хүрч болохгүй, хувцсаа тайлж шидэж болохгүй, өрөө дүүшээр хангагдсан байх гэх мэтчилэн стандарт байдаг. Түүнээс гадна мэргэжлийн бүжиг дэглээч багштай байх ёстой. Гэтэл энэ бүхэн байхгүйгээс гадна өмнөх шалгалтаар зөрчилтэй гарсан газрууд зөрчлөө засаагүй, давтагдаж байна.
-Жишээлбэл?
-Бид өдөрт 8-9 газарт шалгалт хийсэн. Үүнд 2-3 баар цэнгээний газрыг хамруулсан. Гэтэл байнга тайчих үзүүлбэртэй газрууд “Садар самуунтай тэмцэх тухай” хуулийг дандаа зөрчиж байдаг. Тухайлбал Энхтайван найрамдлын ордны хажууд орших “Сөүл” ресторан, баар караоке гээд цогцолбор газартай. Бааранд нь тайчих үзүүлбэр үзүүлж буй охид нь ширээ дамжин бүжиглэж үйлчлүүлэгчдийн өвөр дээр хүртэл бүжиглэдэг. Вэб өрөөнүүддээ ганцаарчилж бүжиглэх үйлчилгээтэй. Хэдийгээр тайчиж буй охид зөвхөн хөхөвчөө тайлдаг гэж өөрсдөө тайлбарлалэг ч яг очиход ямар ч хувцасгүй нүцгэн байсан. Тэгээд үүнийгээ үйлчлүүлэгчид хүчээр тайлуулдаг гэж тайлбарладаг. Энэ ч бага хэрэг. Тэдгээр охидыг хамгаалах, үйл ажиллагааг нь хянах ямар ч багаж хэрэгсэл байхгүй байгаа нь тухайн өрөөнд юу болж байгааг хэн ч мэдэхгүй гэсэн үг. Магадгүй тэнд хүчингийн хэрэг болох эрсдэл маш өндөр байгаа нь тодорхой байгаа биз дээ.Тэнд байсан 10 охин биеийн байцаалт байхгүй байсан бөгөөд өөрсдөө л “бид янхан биш, гэрээгээр ажилладаг” гэж байсан. Энэ зөрчил бүхий л бааранд байдаг болохоор бараг л ердийн зүйл болчихсон байх юм.
-Эдгээрт тооцох хариуцлага гэж байна уу?
-Уг нь бол байгаа. Гэхдээ яг газар дээр нь ямар ч хариуцлага хүлээлгэх эзэн байхгүй байдаг. Бүгд л “эзэн одоо ирнэ” гээд алга болдог. Бидэнтэй хамтарч ажиллаж буй Эрүүгийн цагдаагийн газар торгох гэх мэт арга хэмжээнүүдийг авсан. Харин тайчиж байсан 10 охиныг байцааж шалгаж байгаа. Ийм байдалтай байдаг охидын ихэнх нь оюутанууд байдаг юм билээ.
-Цахим тоглоомын газруудад шалгалт хийсэн гэж байсан. Энэ талаараа товчхон ярихгүй юу?
-Монгол Улсын нутаг дэвсгэр дээр мөрийтэй тоглоом тоглохыг хориглосон хуулийн заалт байдаг. Гэтэл 40 мянгатад байрлах “Баам” билльярдны газарт мөрийтэй тоглоомын газар болох нууц өрөө байсныг илрүүлсэн. Ганцхан энд биш л дээ, ийм үйл ажиллагаа явуулдаг хэд хэдэн газрыг илрүүлж үйл ажиллагааг нь зогсоогоод байна. Үүнээс гадна интернетээр мөрийтэй тоглоом тоглуулдаг байсан газруудыг ч илрүүлсэн. Үүнээс гадна бидэнд рулет тоглуулдаг газрын тухай мэдээлэл ирснийг шалгаж байна. Энд нэг зүйлийг хэлэхэд иймэрхүү газрыг илрүүлэхэд тусгай төлөвлөгөө гаргаж үйлдэл дээр нь барихгүй л бол илэрдэггүй зовлонтой байдаг.

Эх сурвалж: Монголын мэдээ

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
logertop êóðñ äîëëàðà â îùàäáàíêå íà ñåãîäíÿ àôãàí èíñåíñ êóïèòü Ìîñêâà Äîðîãîìèëîâî êóïèòü çàêëàäêó Ãèäðîïîíèêà Afgan Kush Àðàêàæó êóïèòü Êîêàèí Мука соли закладкР¸ Ìîñêâà ÂÀÎ êóïèòü çàêëàäêó Ecstasy: Red Bull 200 mg Çåëåíàÿ êîðîíà Ñàêñîíèè Ñëàòîí êóïèòü çàêëàäêó Cocaine Ñâàòîâî êóïèòü Ãåðîèí îáìåííûå ïóíêòû âåáìàíè êîøåëåê payment Îð¸ë êóïèòü Cocaine HQ êóðñ ðóáëÿ ê åíå Ð¡Ð¸Ð³Ð°Ñ€ÐµÑ‚Ñ ‹ оптом, Делаем миксы Ãóëüøàä êóïèòü çàêëàäêó ãàøèø ðàéôôàéçåíáàíê àâàëü â óêðàèíå êóïèòü îíëàéí çàêëàäêó Ìîñêâà ßñåíåâî Ðîíà êóïèòü Ãåðîèí моникор уфа Êóïèòü Ñêîðîñòü a-PVP â Âåñüåãîíñê Ãäå êóïèòü ìàðèõóàíó â ïðàãå Ìàìàäûø êóïèòü çàêëàäêó ãàøèø Ñêàëï-Ëåâåë êóïèòü áîøêè Ìîñêâà Äìèòðîâñêèé êóïèòü çàêëàäêó Øèøêè HQ ÀÊ47 Рецепт винт îàî êèáåðïëàò Êóïèòü çàêëàäêè øèøêè â Íåâåëüñêå Äîëãîïðóäíûé êóïèòü Còèìóëÿòîðû Êóïèòü Íàðêîòèêè â Þæíî-ñóõîêóìñêå Àñáåñò êóïèòü Ìåñêàëèí Ìîñêâà ÂÀÎ êóïèòü çàêëàäêó DMT Îëáàíè-Äæàíêøí êóïèòü ãèäðîïîíèêó Ìîñêâà Èçìàéëîâî Âîñòî÷íîå êóïèòü MDMA Pills Çàáîëîòüå êóïèòü áîøêè Ìîñêâà Ôèëè-Äàâûäêîâî êóïèòü çàêëàäêó Òðèïòàìèíû çàêëàäêè íàðêîòèêîâ â Àíãàðñê êóïèòü LSD Òàøòàãîë
IP:5.8.47.162  2018-08-26 14:31:47
rteorkin Купить трамадоР» в Королев Cristalius купить Купить героин в Чекалин Где купить марихуаР½Ñƒ в грузии 4 Ð¼ÐµÑ‚Ð¸Ð»Ð¼ÐµÑ ‚амфетам ин Купить ÐšÑ€Ð¸ÑÑ‚Ð°Ð»Ñ ‹ в ГусинооР·Ñ‘Ñ€ÑÐºÐµ Www intimcity ru Купить Гашиш в Ð¥Ð°Ð±Ð°Ñ€Ð¾Ð²Ñ Ðº Соль ск Купить закладкР¸ LSD в Южно-сух
IP:141.101.132.20  2018-09-30 15:41:13
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.