МУГТ Төгсцогт 8 сартай хүү, эхнэр 2-оо орхисон уу?

2013/12/26
Share |
Хүмүүс:
МУГТ Төгсцогт 8 сартай хүү, эхнэр 2-оо орхисон уу?

Монгол Улсын хамгийн залуу гавъяат тамирчин, олимпийн мөнгөн медальт Н.Төгсцогт аав болсон билээ. Залуу гавьяат Н.Төгсцогт “Киви” хамтлагийн ахлагч Укагийн төрсөн дүү Д.Уранзаяатай сүй тавьсан юм. Тэдний бяцхан хүү өдгөө 8 сар хүрчээ. Харсан хүн бүхний хайрыг булаах Гийх-Од хүү аавыгаа дуурайсан спортлог, дэгжин хүү. Харин сүүлийн үед хосуудын талаар таагүй мэдээлэл тархах боллоо. Учир нь гавъяат маань хөөрхөн хүү, эхнэр 2-оосоо тусдаа байгаа бололтой. Хүүгээ төрсөнөөс хойш тэд хамтдаа ахиж зургаа авхуулаагүй бөгөөд,  Төгсцогтийн хувьд цахим хуудсаараа эхнэр хүүхдийнхээ зураг болон, тэдний тухай дурсдаггүй. Харин Уранзаяа хүүтэйгаа хамт авхуулсан 150 гаруй зургийг оруулжээ. Мөн л гавъяатын зураг тэнд нь байхгүй. Тэднийг таних зарим найзууд нь ч хосуудыг салсан талаар жиг жуг хийж байна. Ард түмний хайртай хүү, айлын хөөрөхн охин, алаг үрээ гомдоогоод байна уу даа?




Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!