Хохирогч бүсгүйн шүүх эмнэлэгийн дүгнэлтийг эсэргүүцэн, 12 цагт жагсахаар болжээ

2013/12/27
Share |
Хүмүүс:
Хохирогч бүсгүйн шүүх эмнэлэгийн дүгнэлтийг эсэргүүцэн, 12 цагт жагсахаар болжээ

Цэл залуухан бүсгүйг хайрлана хэмээн хамт байчаад, “хардалт”-ын балгаар зодож алсан түүх Алтанхүүгээр төгсөх болтугай. Хийсэн гэмээ хүлээж  чадахгүй, худал хуурмагаар дүүрсэн түүнд  жаахан ч гэсэн нинжин сэтгэлийн хэлтэрхий үлдээгүй бололтой. Бүх биеийг нь хөх няц болтол зодож, найз бүсгүйгээ үхлийн ирмэгт тулгачихаад өдгөө шүүх эмнэлэгийн дүгнэлтийг гадны нөлөөгүй хэмээн гаргуулсан түүнийг ард түмэн үзэн ядаж байна. Алтанхүүгийн гэрийнхэн мөнгөтэй айл байж болно. Гэхдээ мөнгөөр хүний амийг орлуулж, босгоод ирж чадсан гэж үү?  Хорвоог орхисон тэр бүсгүйд бүх бурууг чихэж, өвөөгүй өвчнийг нь хүртэл биед нь нааж буй Алтанхүү зохих ёсны шийтгэлээ заавал эдлэх ёстой.Шүүх эмнэлэгийн дүгнэлтийг ард түмэн эсэргүүцэж байна. Тиймдээ ч  Өнөөдөр 12.00 цагт Шүүхийн шинжилгээний үндэсний төвийн үүдэнд охид, эмэгтэйчүүдийн нэгдсэн цуглаан болохоор болжээ.

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.