Хүмүүс: П.Анужин | |
Сүүлийн үед телевиз үзэгчдийн сонирхлыг хамгийн ихээр татаж байгаа нэвтрүүлэг "Монгол тулгатны 100 эрхэм" болсон гэдэгтэй олон хүн санал нийлэх биз ээ.
Уг нэвтрүүлгийг хүмүүсийн мэдэх "Херо" продакшн бэлтгэж, ардын уран зохиолч Б.Лхагвасүрэн гуай хөтөлдөг. Харин түүнтэй хамт нэвтрүүлгийг хөтөлдөг бүсгүйг хүмүүс тэр бүр мэдэхгүй бас тэр хэрээрээ мэдэхийг хүсэх болсон нь анзаарагддаг. Хэвлэл мэдээллийн зарим хэрэгсэл, сайтуудаар ч түүнтэй холбоотой мэдээлэл мэр сэр гарах болоод байгаа.
"Монгол тулгатны 100 эрхэм" нэвтрүүлгийн хөтлөгч, продюсер П.Анужинг Японд өндөр боловсрол эзэмшсэн, зөв хооллолтын багш гэдгээр нь мэднэ. Тэгвэл П. Анужин өчигдөр төр засагтаа хөдөлмөрөө үнэлүүлж “Алтан гадас” одонгоор энгэрээ мялаажээ.