Хар тамхи хэрэглэсэн хэмээн гүтгэгдсэн Дээгий утсаар тодруулага өглөө

2013/12/27
Share |
Хүмүүс: Т Дэлгэрмөрөн | 
Хар тамхи хэрэглэсэн хэмээн гүтгэгдсэн Дээгий утсаар тодруулага өглөө

Factnews.mn-Сайн байна уу? Өчигдөр таны талаар мэдээлэл гарсан байсан та уншсан уу? Энэ хэргийн талаар таниас тодруулаг авах гэсэн юм

Дэлгэрмөрөн- Өглөө босоод уншлаа. Ерөнхийдөө бол үнэн зөв мэдээлэлийг, зон олондоо түгээн дэлгэрүүлэх нь сэтгүүлч хүний үүрэг гэж би боддог. Хамгийн нь баталгаатай нотолгоотой, чанартай , баримттайгаар ард түмэндээ мэдээлэлийг хүргэж байгаасай сэтгүүлч хүн.  Энэхүү мэдээлэлийг анх бичсэн сэтгүүлчийн хувьд, мэдээлэлээ шалгаж үзэлгүйгээр, өөрийн үзэл бодлыг тулгаж нийгэмд буруу ташаа мэдээлэлийг хүргэж, миний амьдралд болон, хийж бүтээж байгаа үйлст минь сөрөгөөр нөлөөлсөн мэдээлэл хийлээ.

Factnews.mn- Таныг хар тамхи хэрэглэсэн, мансуурсан гэх мэдээлэл яагаад гарах болсон бэ?

Дэлгэрмөрөн- Монголын цагдаагийн байгуулгаас бол, тэр сэтгүүлч намайг хар тамхи хэрэглэсэн гэсэн мэдээлэл авч чадахгүй ээ. Яагаад гэвэл Дэлгэрмөрөн хар тамхи хэрэглээд, мансуураад ухаан алдах хүн биш. Надаас цагдаагийнхан шалгах ёстой зүйлээ шалгасан.Би өчигдөр өнчин хүүхдүүдийн төлөө дуулахаар явж байлаа. Тэгээд явж байхдаа миний сэтгэл их өвдөж, сэтгэл хөдлөж машиндаа уйлсан юм. Энэ учир шалтгаан нь юу вэ гэвэл? Би ээжийгээ алдаад удаагүй байгаа юм.Тийм учраас миний сэтгэл их хөдөлж, тэр хүүхдүүдийг хараад сэтгэж өвдөж, уйлаад даралт унаад машиндаа ухаан алдсан. Тэр үед цагдаагийн байгуулга, эмч нар ирж анхны тусламж үзүүлэн намайг аварсанд баярлаж байна. Харин худал мэдээлэл тараасан сэтгүүлчид маш их гомдож байна.

Factnews.mn- Та тэгэхээр хар тамхи хэрэглээгүй гэдгээ баттай хэлж байна гэж ойлгож болох уу?

Дэлгэрмөрөн- Би Монголынхоо төр нийгэмд, хоёргүй сэтгэлээр 20 гаруй жил зүтгэж байна. Би Монгол хүн, газар шорооныхоо төлөө тууштай тэмцэгч үндэсний үзэлтэн билээ. Өнөөдөр хар тамхи гэж юу байдаг гэдгийг мэдэж байгаа хүн л ингэж нэгнээ гүтгэдэг байх гэж би боддог.

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.