Дуучин Сэрчмаа хуучин ”нөхрөө битүүхэн хүлээдэг”

2013/12/28
Share |
Хүмүүс:
 Дуучин Сэрчмаа хуучин ”нөхрөө битүүхэн хүлээдэг”

Арван жилийн өмнө уянгалаг, шингэн хоолойтой жаахан охин Монголын рок, поп ертөнцөд шинэ өнгө төрхтэйгээр хөл тавьж байснаас хойш тэр чамгүй өөрчлөгдөж. Хайрын дууч гэгддэг байсан бол өдгөө Монголын таван дивагийн нэг, R&B стиль, бүр хип хоп ч дуулчихдаг ахмад дуучдын эгнээнд оржээ. Арга ч үгүй биз дээ. Өнгөрсөн долоо хоногт 30 нас хүрсэн тэрбээр төрсөн өдрөө найз нөхдийнхөө дунд тун ч даруухан тэмдэглэсэн сурагтай.

 

Харин өвөрмонголдоо толгой баян, хөрөнгөтэй бизнесмэн нөхөр нь хайрын дууч бүсгүйд хамгийн түрүүнд төрсөн өдрийн мэнд хүргэжээ. Энэхүү гэнэтийн бэлэгт баярласан тэрээр “Хэдийгээр бид хоёр тусдаа амьдарч байгаа ч гэсэн охиноороо холбогдсон. Тиймээс байнга биш ч ямар нэгэн баяр ёслолоор аав нь охинтойгоо заавал ирж уулздаг л юм” хэмээн найз нартаа өгүүлжээ.

 

Үүнээс харахад өвөрлөгч эртэй дэр нэгтгэж, төд удалгүй охиноо тэврэн нутагтаа ирж суурьшсан поп дива “нөхрөө битүүхэн хүлээдэг” гэдэг нь үнэний ортой бололтой.

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8810-1274 утсаар хүлээн авна. тэмдэгт.