Г.Алтанхүүгийн хэргийг УМБГ-ын онц хүнд гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэст шилжүүлсэн байна

2013/12/30
Share |
Хүмүүс:
Г.Алтанхүүгийн хэргийг УМБГ-ын онц хүнд гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэст шилжүүлсэн байна

Найз охиноо олон өдрийн турш хэрцгийгээр зодож, амь насанд нь хүрсэн хэргээр шалгагдаж байгаа 33 настай Г.Алтанхүүд холбогдох хүн амины хэргийг Сүхбаатар дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтэст шалгаж байсан юм. Тэгвэл уг хэрэгтэй Ерөнхий прокурор Д.Дорлигжав биечлэн танилцаж, УМБГ-ын дарга хурандаа н.Батсүх, холбогдох хүмүүсийг байлцуулан энэ хэрэгт мөрдөн байцаалтаар нэмж зайлшгүй шалгахыг үүрэгдэж, хэргийг олон талаас нь, бодит байдлыг тогтооход онцгой анхаарахыг хүсчээ. Тиймээс хэргийг УМБГ-ын Онц хүнд гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэст шилжүүлсэн байна.

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8810-1274 утсаар хүлээн авна. тэмдэгт.