Ах нь цэл залуухан бүсгүйг хороочоод байхад, дүү Бурмаа нь нэр төрөө сэргээлгэнэ хэмээн шүүхээр явж байна

2013/12/31
Share |
Хүмүүс:
Ах нь цэл залуухан бүсгүйг хороочоод байхад, дүү Бурмаа нь нэр төрөө сэргээлгэнэ хэмээн шүүхээр явж байна

Энэ нийгэм үнэхээр сэтгэл сэртхийлгэм хэргүүдээр дүүрчээ. Кинон дээр гардаг шиг тэр аймшигт хүчирхийлэл, аллага манайд сүүлийн үед үнэхээр ихэссэн байна. Хамгийн сүүлд нийгмийг бүхэлд нь цочирдуулсан хэрэг бол хардалт гэгч өвчины улмаас хайртай бүсгүйгээ өөрийн гараар алсан Алтанхүү гэх залуугийн талаарх мэдээлэл юм.  Энэ хэрэгт Монгол улсын ерөнхийлөгч хүртэл анхаарлаа хандуулан хүчирхийлэлийн эсрэг хамтдаа тэмцэж байгаа. Шүүх эмнэлэгийн дүгнэлт гадны нөлөөгүй хэмээн гарсанд хүн бүхэн гайхаж сууна. Гэмтлийн эмчийн хэлсэнээр  бол анх ирэхдээ “аймшигтай” болсон байсан хэмээх үг өнөөдөр хамгийн үнэн үг болоод байна. Аймшигт энэ хэргийн хажуугаар хачирхалтай бас нэгэн хэрэг хуудсаа нэлээ. Учир нь  Алтанхүү гэгчийн дүү Бурмаа гэх эмэгтэй талийгаачийн ар гэрийхэнд: Та нар яасан сүртэй юм бэ? Мөнгийг нь төлөөд ар ахыгаа батлан даалтанд гаргаж авмаар байна гэсэн үгийг нийтэлсэн хэвлэл мэдээлэлийн хэрэгсэлийнхэнийг Бурмаа нэр төрөө сэргээлгэнэ хэмээн шүүхэд өгсөн байх юм. Бурмаа гэгч нь нэг хэсэг МҮОНРТ-ээр гардаг байсан ХИТ нэвтрүүлгийг хөтөлдөг байсан билээ. Энэ эмэгтэйд нинжин сэтгэл гэж алгуу. Хайртай охиноо цэл залуугаар нь алдсан ар гэрийхэнд нь болон, үнэн бодитой мэдээлэлийг хүргэсэн хэвлэлийнхэнийг буруутгах эрх байгаа гэж үү?

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8810-1274 утсаар хүлээн авна. тэмдэгт.