Дөнгөж төрсөн хүүхэд худалддаг эмч баригджээ

2014/01/02
Share |
Хүмүүс:
Дөнгөж төрсөн хүүхэд худалддаг эмч баригджээ
Хятад улсын айл бүр нэг хүүхэдтэй байх бодлогоос болж, хүүхэд хулгайлах гэмт хэргийн сүлжээ хэдийн цэцэглэсэн орон билээ. Саяхан л гэхэд цагдаагийнхан хүүхэд зардаг төрөхийн их эмчийн хэргийг илрүүлжээ.
 
Занг Шухиа эмч эцэг, эхчүүдэд хүүхдийг нь төрөлхийн гажигтай төрсөн хэмээн итгүүлж, хүүхдээсээ татгалзаж, эмнэлэгт үлдээхийг ятгадаг байжээ.
 
Ингээд эмч хүүхдийг хүүхдийн наймаачдад 3600 ам.доллараар зарж, наймаачид холын аймаг руу авч яван бяцхан үрсийг 9900 ам доллараар хүүхэдтэй болохыг хүссэн эцэг, эхчүүдэд зардаг гэжээ.  
 
Занг эмч 2011 оны арваннэгдүгээр сараас 2013 оны долдугаар сарын хооронд нийт 7 хүүхдийг зарснаа хүлээгээд байна.
Үүнээс 1 хүүхэд нь амиа алдсан бол 6 хүүхдийг эргүүлэн эцэг, эхэд нь өгсөн байна. энд дарж үргэлжлэлийг
Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.