Ким Чен Ун авгыгаа өлсгөлөн нохдоор бариулан цаазалжээ

2014/01/04
Share |
Хүмүүс:
Ким Чен Ун авгыгаа өлсгөлөн нохдоор бариулан цаазалжээ

Солонгосын залуухан удирдагч Ким Чен Ун өнгөрсөн сард аавынхаа төрсөн дүүгийн нөхөр, тус улсын 2 дахь нөлөө бүхий улстөрч гэгддэг 67 настай Чан Сон Тхэкийг албан тушаалаас нь буулган, цаазаар авсан явдал олон улсын анхаарлын төвд орсон билээ.

 
Ким авгаа яагаад ийн шийтгэх болсноо албан ёсоор тайлбар хийснээс хойш хэдхэн хоногийн дараа түүнийг Чан Сон Тхэкийг хэрхэн зэрлэгээр цааш харуулсан тухай мэдээлэл цацагдсан нь ёстой л олны чихийг сортойлгож байна.
 
Хятадын “Wen Wei Po” сонинд бичсэнээр Ким авга ахыгаа болон түүний хамгийн ойрын 5 туслахыг нүцгэлж байгаад төмөр торонд хийн, 120 өлсгөлөн нохойгоор бариулан тамлан алсан хэмээжээ.
 
Хамгийн итгэлт хүн нь өөрөөс нь урван тэрсэлснийх нь төлөө Ким ийм зэрлэг арга сонгосон гэнэ. 3 өдөр юу ч идээгүй өлссөн ноход цаг гарны дотор л тэднийг юу ч үгүй идэж дуусгасан аж.
 
Урьд өмнө тус оронд хэзээ ч ийм зэрлэг аргаар хүнийг хороож байгаагүй бөгөөд улстөрийн гэмт хэрэгтнүүдийг голдуу автомат буугаар шүрсэн хороодог байжээ. Мөн энэ зэрлэг шийтгэлийг 30 настай удирдагч залуу улсынхаа нөлөө бүхий 300 албан тушаалтнуудын хамтаар харж байгаад дуусгасан гэнэ. энд дарж үргэлжлэлийг
Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
MNL MONGOLD L IIM HUULI TOGTOOMOOR YUM. SHUDARGA NI AMAR YUM BAINA SH DEE ERUNHIILUGCHUU. HUNALAAD BAIGAA HUMUUSEE ENERENGUI GEED YAVAAD BAIHUU.
IP:202.55.191.76  2014-01-04 18:28:36
kim chion bon manai ene alna aa
IP:202.131.226.221  2014-01-05 15:31:03
asKes1pclw1 phenergan
IP:46.161.9.20  2016-04-17 05:08:36
CaseyDaf wh0cd207579 buy inderal online where can i buy prednisone found here furosemide pill
IP:46.161.9.24  2017-01-27 16:35:21
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8810-1274 утсаар хүлээн авна. тэмдэгт.