Эх баригч байхгүй байна гэж загнасаар дахин нэг ээжийн энгэрийг цагаан сүүтэй ээдүүлсэн хэрэг гарлаа

2014/01/04
Share |
Хүмүүс:
Эх баригч байхгүй байна гэж загнасаар дахин нэг ээжийн энгэрийг цагаан сүүтэй ээдүүлсэн хэрэг гарлаа

Шинэ он гараад долоо хоноогүй байхад таагүй мэдээ дуулгаж байгаадаа уншигч танаас хүлцэл өчье.

2014 оныг эх, нярайн эндэгдлийг бууруулах жил болгож ажиллана хэмээн Эрүүл мэндийн сайд хэлж дуусаагүй байхад эмч нарын хүнд суртлаас болж бас нэгэн нярай хорвоод дуугаа хадааж чадсангүй. Тодруулбал, долоон сартай дутуу тээлттэй хэдий ч хүүхэд нь гарах гээд сандарч ирсэн бүсгүйд тусламж үзүүлэлгүй байсаар аварч болох байсан нярайг алджээ. Хүүхдийнх нь толгой цухуйчихаад байхад эмч байхгүй байна, битгий дүлээд бай” гэсээр нэгэн бүсгүйн цагаан сүүг энгэрт нь ээдүүлсэн хэрэг гарчээ.

Энэ бүхний шалтгаан бол танил талгүйн гай гэж болно. Учир нь өвдсөндөө тусламж ирэн эмнэлгийн коридороор мөлхөж байхад хариуцлагатай жижүүр эмчээс эхлээд сувилагч нь ч тоогоогүйн улмаас ийм хэрэг гарчээ

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.