Талийгаач Цэдэн-Иш, Алтанхүүд удаа дарааллан зодуулж, хэцүү байгаа тухайгаа найздаа дэлгэж байсан баримтуудыг ил гаргалаа

2014/01/06
Share |
Хүмүүс:
Талийгаач Цэдэн-Иш,  Алтанхүүд удаа дарааллан зодуулж, хэцүү байгаа тухайгаа найздаа дэлгэж  байсан баримтуудыг ил гаргалаа

Одоогоос 2 сар гаруйн өмнө хайртай бүсгүйгээ, 48 цагийн турш зодож хөнөөсөн аймшигт хэрэг гарсан билээ. Энэхүү хэрэг өдгөө улсын мөрдөн байцаах газрын онц хүнд гэмт хэрэгтэй тэмцэх албанд шалгагдаж байгаа.

 

Шүүх эмнэлэгийн эхний дүгнэлтээр талийгаачийг гадны нөлөөгүй нас барсан гэх итгэмээргүй дүгнэлтийг гаргасан. Түүнчлэн Алтанхүүгийн гэрийхэн талийгаачийн нагац эгчийг болон, хэвлэл мэдээлэлийнхэнийг “нэр хүндэд халдлаа” хэмээн шүүхэд өгөөд байгаа. Манай сайт энэ удаа талийгаач амьд ахуйдаа Алтанхүүд хэрхэн дээрэлхүүлж, хэцүү байсан тухай баримтыг анх удаа дэлгэж байна.


Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!