С.Нарангэрэл: Ёс суртахуунтай, эрхэм чанараа сайтар сахидаг хүнд хуулийн хэрэг гэж байхгүй

2014/01/06
Share |
Хүмүүс:
С.Нарангэрэл: Ёс суртахуунтай, эрхэм чанараа сайтар сахидаг хүнд хуулийн хэрэг гэж байхгүй

Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн, академич, хуульч,өмгөөлөгч, доктор профессор С.Нарангэрэлтэй ярилцлаа.

 

​ -Зарим философич хүн нийгэмших явцдаа өөрийгөө бүтээдэг гэдэг бол нөгөө хэсэг нь хүнийг оршин буй нийгэм нь бүтээдэг гэх. Өнөөгийн нийгэм ер нь ямархуу хүнийг бий болгоод байна гэж та хардаг вэ?

 ​- Хүний уураг тархинд ёс суртахууны өгөгдөл дамжиж, байдгаараа араатан адгууснаас ялгаатай. Ёс суртахуун гэдэг нь хүний эрхэм сайхан чанаруудын нийлбэр цогцолборыг хэлдэг. Ч.Дарвины удамшлын хуулийг судлаад үзэхээр хүний ёс суртахуун удамшдагбайна. Эцэг, эхийнх нь ген цусанд нь шингэдэг бөгөөд дээр нь хувь хүний ёс суртахуундаа өөрийн тавих хяналт, гэр бүлийн хүмүүжил их нөлөөлнө. Ёс суртахууны эрхэм чанарууд нь И.Ньютоны таталцлын хуулийн дагуу хүний ижил төсөөтэй чанарууд бие биенээ буюу сайн нь сайнаа, муу нь муугаа татдаг байна. Тийм ч учраас манай өвөг дээдэс ороо нь ороогоороо, жороо нь жороогоороо гэдгийг дээрх хуулиар баталж болохоор. МЭӨ 2500-гаад жилийн өмнө суут сэтгэгч Аристотель, Күнз нар ёс суртахуунтай хүнд хуулийн хэрэг байхгүй гэж хэлсэн байдаг юм. Чингис хааны болоод түүний залгамжлагчдын үед гадаадын мэргэдийн урьж авчирч, сургааль номыг нь хэлүүлдэг байжээ. Өгөөдэй хааны II хүү Гадаан Энэтхэгийн том санваартан лам Сажи Бандид Гунгаажалцан гэдэг хүнийг ач хүүгийнх нь хамт урьсан. Энэ хүн “Эрдэнийн сан Субашид” хэмээх судар бичихдээ “муу юм энэ хорвоод их олон боловч хамгийн аюултай муу хүн юм” гэсэн байдаг. Тэгэхээр ёс суртахуунгүй бол тэр хүн биш. Араатан адгуус гэсэн үг. Өнөөдөр дан ганц монголчууд ч биш, дэлхийг сайн сайхан байлгая гэвэл хүн төрөлхтнийг ёс суртахуунтай болгох хэрэгтэй. Ерөөсөө ёс суртахуунтай хүмүүс нь олон болчихвол тухайн улс хөгжил дэвшлийн замд ордог ийм жам ёстой юм байна л даа.

 

- Тэгвэл таныхаар өнөөгийн нийгэмд ёс суртахуунтай хүн бий болох, үүнээ алдахгүй аж төрөхболомж хэр байна вэ?

 ​- Ерөөсөө хүн бүр ёс суртахууны эрхэм чанарын өгөгдөлтэй. Тэр өгөгдлийг зөв хөгжүүлэхэд тухайн хүний оршин амьдарч буй нийгмийн орчин, төр засгийн эрх баригчдынх нь байдал, хүмүүсийн хоорондын элгэсэгдотно, хүнлэг харьцаанаас их зүйл шалтгаалдаг. Жишээ нь, бид өнөөдөр ядуурал ажилгүйдэл газар авлаа, энэнээс болоод бидний зарим нь хулгай зэлгээ, дээрэм тонуул хийгээд байна, ёс суртахуунгүй үйл явдал их байна гэжярьдаг. Гэтэл ёс суртахуунтай хүн хэзээ ч хүний юмыг хулгай хийхгүй. Хог түүгээд ч гэсэн амьдарна шүү дээ.Монголын нийгэм өнөөдөр яагаад ёс суртахуунаа алсдан гэхээр бүх юмыг мөнгөөр хэмждэг болсон. Эсвэл албан тушаал, эрх мэдлээр хэмждэг болсон. Хүний ёс суртахууны эрхэм чанарыг оошоож үзэхээ больсон. Ийм учраас хөгжил дэвшил зогсонги, урууданги байдал руу орчихож.

- Та Монголын нийгэм ёс суртахуунаа алдсан байна гэлээ. Нийгмийн нэг эд эс болж буйн хувьд та энэ бүхэнтэй хэрхэн дасаж зохицож амьдардаг вэ. Нэг ёсондоо дагаж амьдардаг уу, сөрж амьдардаг уу гэж асуух гээд байна л даа.

 ​- Би сөрж амьдардаг. Би багш, эрдэмтэн, хуульч, өмгөөлөгч хүн. Өдөр тутмынхаа амьдралд дандаа ёс суртахуунгүй үйл явдлуудтай тулгардаг. Тэр битгий хэл тэжээсэн бяруу тэрэг эвдэнэ гэгчээр өсгөж өндийлгөсөн шавь нар маань том албан тушаалд оччихоод багшийгаа танихаа больчихдог. Энэ одоо юу вэ. Энийг бүр дээд зэргийн аюултай, адгуусан араатнаас илүү аюултай болчихжээ гэж л хэлмээр байна. Үүнийг засаж залруулахгүй бол ерөөс болохгүй. Тийм учраас төр засгийн эрх мэдэлд очсон хүмүүс, Монгол Улсын Ерөнхийлөгчөөс эхлээд энэ УИХ-ын 76 гишүүн, төрийн бусад өндөр албан тушаалтныг, мөн төрийг ухаалаг болгоно гэхээс илүү ёс суртахуунтай болгох хэрэгтэй байгаа юм.

- Бидний аав ээж, өвөө эмээгийн үед нийгмийг цаасан дээрх хуулиас илүү ёс суртахуун удирдан чиглүүлж явжээ гэж би боддог. Цаанаас бүрэлдэн бий болсон энэ зүйлд захирагдан амьдардаг байж. Хүн урьд үеэсээ бүхнийг өвлөн авдаг. Та залуудаа ямар нийгмийг өвлөн авч байв?

 - Миний залуу, эрч хүчтэй ажиллаж байсан үед эртний сайхан уламжлал үндсэндээ албан ёсны хувьд хүлээн зөвшөөрөгдөхөө болиод, албан бусаар эцэг өвгөд ахмад үе нь сургадаг, түүгээр нь чиг баримжаа барьж явдаг байв. Монголчууд ёс суртахуунаа ингэж их айхтар алдсан явдал бол дэлхийн талыг эзэгнэж, дахиад хэзээ ч бий болох боломжгүй том эзэнт гүрнийг байгуулсанд хорссон гадныхан биднийг яаж сул дорой байлгах вэ, яаж атаа жөтөөтэй, бие биенээ хорлодог байлгах вэ гэдгийг олон зуун жилийн турш бодож, боловсруулсны үр дүн гэж би боддог. Судлаач хүний хувьд би шарын шашиныг оруулж ирсэн явдал бол нэг талаас хүчтэй нөлөөлсөн гэж үздэг. Нөгөө талаасаа 1920-иод оны үеэс коммунист ёс суртахуун гэсэн сайхан тунхаглал тогтоогоод тэрийгээмөрдөж чадаагүй. 1990 оноос хойш Монголын нийгэмд ёс суртахуунгүй, харанхуй, зөвхөн мөнгө эд хөрөнгийн төлөө хоорондоо тэмцэлддэг тийм л улс бий боллоо шүү дээ.

 

- Ёс суртахуун, хуулийн аль нь хүчтэй вэ гэсэн асуулт өнөөдөр ч тавигдаж байна. Хуульч хүний хувьд та энэ асуултад юу гэж хариулах вэ?

 - Ерөөсөө эрхэм чанараа сайтар сахидаг, өндөр ёс суртахуунтай хүнд хуулийн хэрэг гэж байхгүй. “Хууль нь зөвхөн ёс суртахуунаа сахин биелүүлэхгүй, түүнийг ноцтой зөрчиж буй хүмүүст зориулагдсан эд бөгөөд түүнд төрийн зүгээс цээрлэл үзүүлж зохих шийтгэл хүлээх хэрэгтэй” гэж Аристотель хэлсэн байдаг. Үүнээс гадна“Хэрвээ хаан өөрөө гаргасан хуулиа сайтар биелүүлэхгүй бол харц ч гэсэн биелүүлдэггүй” гэж Күнз хэлжээ. Тийм учраас ёс суртахуун бол хуулиас илүү хүчтэй. Ёс суртахууны цээрлэл тухайн хүнд төдийгүй, хэдэн үед нь хүртэл гай зовлон авчирдаг. Харин хуулийн хариуцлага бол хөөн хэлэлцэх хугацаатай.  Тиймээс хүнийг араатан адгуусан байлгахгүйн тулд хууль нь ч, хуульчид нь ч ёс суртахуунтай байж байж улс орон цэгцэрнэ.​

 

- Бид сүүлийн үед монгол ахуй гэхээр хөдөөний гэж ойлгоод, Монголын төлөө гэж ярьсан нэгнээ нийлж байгаад элэглэн шоолдог болсон байна. Таны хувьд монгол хүн байхын бахархал нь юу вэ?

- Ганц монгол хүн ч биш, ер нь энэ хорвоогийн хүн болгон шударга, бас эр зоригтой, нинжин нигүүлсэнгүй сэтгэлтэй, нэр төрөө сэвтүүлэхийг ер боддоггүй, өгөөмөр, үнэнийг дагадаг, тэсвэр тэвчээртэй, найрсаг, бие биедээ өрөвч хандаж чаддаг чанаруудыг бүрдүүлвэл болоод явчихна. Энэ чанараараа Чингис хаан маш хүчтэй байсан учраас зөвхөн хоорондоо дайсагналцаж байсан монгол аймгуудыг төдийгүй, дэлхий дахин Чингис хаанд нэгтгэгдсэн нь тэр эзэнт гүрний байлдан дагуулсан ер бусын нууц нь юм. Тийм учраас өнөөдөр монгол хүн гэдгийг бахархал нь Чингис хаан гэдэг нэрэнд л байдаг шүү дээ. Дэлхийн бусад улсаас үүгээрээ монгол хүн ялгагддаг.​

 

- Хэдэн зууны турш бид бусдаас ил, далд хараат байж, нөлөөнд нь их багаар уусаж явна. Монгол эхээс төрсөн нь л үнэн болохоос биш бусдаас монгол гэдгийгнь батлах ямар ч юмгүй хүмүүс олон боллоо. Харин юу таныг өнөөдрийг хүртэл монголоор тань байлгаад байна вэ? 

 - Миний удам судар, миний ген, судсаар минь гүйж байгаа өвөг дээдэс, эцэг өвгөдийн цус намайг ийм байлгаж байна. Өдгөө миний дээр дурдсан монголчуудын ёс суратхууны эрхэм чанарууд алдагдах гээд, тасрах гээд байна. Гэхдээ яг ч бас тасраагүй. Одоо хэрвээ энэ тал дээр төр засаг, нийт монголчууд онцгой анхаарал хандуулбал бид хөгжил дэвшлийн замд амархаан орчих ийм боломжтой. Монголчуудыг хөгжил дэвшлийнх нь замд оруулах тэр зүйл бол өөрийнх нь үндэсний уламжлал, өөрийнх нь соёл, олон зуун жилийн аж төрөх ёс бөгөөд энэ нь өнөөдрийн ухаж байгаа алт нүүрснээс илүү оюуны үнэт зүйл юм даа. ​

 

- Өнөөгийн нийгмийн нэг завхрал нь улс төр гэдгийг хэн хүнгүй ярих боллоо. Цөөхүүлээ хэрнээ нам болж талцаж байна. Ер нь бидэнд ийм олон нам хэрэгтэй юү. Үүн дээр нэмж асуухад зүгээр л иргэн хүний чинь хувьд өдөр тутмын амьдралд тань улс төрийн хэрэгцээ, нөлөө хэр их байдаг вэ?

 - Монголчуудын хувьд энэ олон намын хэрэг гэж алга. Яагаад улс төрийн намууд дэлхий дахинд хүчтэй хөгжсөн гэхээр тэр орон маш олон үндэстэн ястантай, олон янзын хэлтэй, арьсны өнгө нь янз бүр, уугуул ард түмнээсээ суугуул нь их, олон шашинтай бөгөөд тэдгээр ньхоорондоо мөргөлдөөнтэй, үндэстэн ястнууд нь дайсагналцдаг, ард иргэд нь тэгш биш ийм нөхцөлд тэдний эрх ашиг, ардчилал, хүний эрх, эрх чөлөөг эрэлхийлж намууд үүсдэг. Тэгтэл нэгдмэл нэг монгол үндэстний хувьд ерөөсөө нам бараг байгаад байх хэрэггүй. Зөвхөн Монгол улс, Монголын ард түмний төлөө гэсэн зорилготой л төр нь ажиллаж байх ёстой.

 

Миний хувьд Монгол улсын анхны их хурлын гишүүн байсан. Тодорхой хэмжээгээр улс төрд орсон. Гэхдээ улс төр, ялангуяа сүүлийн бараг 20 шахам жилд миний амьдралд сайнаар биш, дандаа муугаар нөлөөлсөн.Ард түмэн, улс эх орныхоо язгуур эрх ашгийн үүднээс шударгаар асуудал тавихад тэр нь эргээд надад төдийгүй, миний дүү нар, ойр тойрныхонд хэлмэгдэл болж, дэмжлэг биш цохилт болж тусаад байна. Би Монголын хуульчдаас төрсөн анхны академич хүн. Гэтэл миний шударга үйлс намайг өнөөдөр ажилгүй болгож, гудамжинд гаргачихсан.Өнөөдөр би зүгээр л чөлөөт эрдэмтэн хүн. Тэгэх тэгэхдээ бүр миний дэмжлэгээр эрдэмтэн болсон, төр засгийн эрхэнд очсон шавь нар маань багшийгаа гудажинд гаргаж байгаа байхгүй юу. Ийм хорвоод бид амьдарч байна. Энэ бол зөвхөн миний л жишээ, бусад хүнд ч ийм зүйл адилхан бий. Манайх маш эмзэг улс. Хоёр том хөрштэй, энэ хоёр олон зуун жилийн өмнөөс манай улсын аюулгүй байдал, тусгаар тогтнолд тодорхой хэмжээний аюул занал учруулсаар ирсэн. Тэгэхээр ийм нөхцөлд амьдарч байгаа гурван сая хүн тэсч үлдэхийн төлөө талцахаа байж, нэг цул байвал л сайн юм даа.

 

- Олон нам байгаа хэрнээ тэд бүгд уул уурхай, эдийн засаг ер нь үндсэндээ мөнгө л ярьдаг. Бас эрх мэдэл. Өнөөгийн нөхцөл байдалд үүнээс илүү чухлаар авч үзэх ёстой зүйлс юу байна вэ?

 - Энэ гурван сая хүрэх гэж байгаа ард түмэн өлсөж зовохгүй аж төрж, өвдөхөд нь эмнэлгийн туслалцаа олдохгүй, зарим нь толгой хорогдох оромж байхгүйн зовлонг маш богино хугацаанд шийдээд энэ нэг ард түмнийг амар жимэр, аз жаргалтай байлгах тухай л ярих хэрэгтэй. Нөгөө талаар Монгол Улсын тусгаар тогтнол, үндэсний аюулгүй байдлыг баталгаатай хангах. Энэ л чухал.

 

- Хувь хүн байх, монгол хүн байх, дэлхийн иргэн байх гэсэн олон шаардлага бидний өмнө тулж байна. Үүнийг нэг биедээ цогцлоож явахын тулд бид яах ёстой вэ. Зарим маань харийг хэт шүтэж, нөгөө хэсэг нь дэлхийгээс тусдаа гариг дээр байгаа мэт аяглаж байна шүү дээ.

Шинжлэх ухаан, техник хэрэгсэл, идэж ууж, өмсөж хэрэглэж байгаагаар бол дэлхийн ерөөсөө нэг ижил болсон. Одоо харин дэлхийн уугуул үндэстнүүд өөрийн уламжлал, соёл, аж төрөх ёсныхоо хэвшлийг хэвээр нь байлгаж байж энэ хорвоо хоорондоо ялгавартай байна шүү дээ. Өөр нэг гариг гарч ирээд, тэнд нь ийм амьдрал байвал тэдэнтэй харьцахын тулд дэлхийн иргэн гэдэг ойлголт үүсэж болно.

 

- Таныхаар өнөөгийн нийгмийн сайн сайхан зүйл нь юу байна вэ?

- Хорвоод хүн болж төрснийх, амьдралынхаа  хугацааг нэр төртэй туулж, цаг нь ирэхэд бахархалтайгаар дараачийн үедээ хүлээлгэж өгөөд явах л байна.

 

- Бид бүгд сайхан ирээдүйг зөгнөн боддог. Таны хувьд мөрөөдлийн Монгол улс тань ямар байвал зохих вэ?

 - Нийт монголчууд маань аз жаргалтай, баяр баясгалантай аж төрж, улс орон эдийн засгийн хувьд хүчирхэгжиж, манай иргэд гадаадын аль ч улсын хилийн боомтоор өнгөрөхдөө төрийн сүлдтэй пасспортооүзүүлэхэд тухайн орны хил дээрх төлөөлөгч энэ бол Эзэн Чингис хааны монголчуудын төлөөлөл явж байна гэж бодох ийм бахархалтай цаг үеийг Монгол Улсад маш хурдан бий болгох юмсан гэж боддог.


Ж.Тэгшжаргал

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
suvdaa taneig demjij bn shuu bagshaa
IP:75.9.158.123  2014-01-08 08:33:30
kkkk shavi ed nar ch geh shig zonejee
IP:103.26.194.15  2014-01-11 21:29:45
zochin Unen ium helj bnashuu.Ene hunii ued baitugai minii ued ch (80-aad ond) humuus ec curtahuumtai,uneneer yavbal tuulai guitsne gedeg ug bieldeg baisan. Odoo bol hudal huurmag ihdeed hen ni unen hen ni hudal helj bgaag yalgah argagui tarhi ugaadag bolson sh dee.Erunhiilugch maani hurtel 2 nuurtei.Ingej hoshgiruuldag bhgui iu daa.Yamar hun gej tiim ug heleh ve ene ih auiltai zuil shuu.
IP:103.26.194.12  2014-02-27 18:21:34
bi та долоогоны хандаа уусаар байн уу хайран хүний амь???????????????????????? ??????
IP:112.72.13.200  2015-01-17 18:11:30
Jerybync levitra what to expect levitra 20 mg precio farmacia levitra without prescriptionlevitra cost per pill levitra en vente libre buy online levitra in usalevitra generic cialis bulk cialis from canada cheap cialis softcialis free trial offer Cialis cialis compare priceslower dose propecia action du propecia what is propecia faq
IP:31.184.238.249  2015-05-09 00:12:24
Bradley 2GROue http://www.FyLitCl7Pf7kjQdDUOL QOuaxTXbj5iNG.com
IP:188.143.232.22  2015-08-10 06:03:39
Allayna Kudos! What a neat way of thnkinig about it.
IP:188.143.232.32  2016-04-18 04:34:52
Lolly That”s an inventive answer to an innisertetg question
IP:188.143.232.27  2016-04-19 01:54:14
Chasmine This post has helped me think things thruogh http://eyochzcy.com [url=http://uogmzwls.com]uogmz wls[/url] [link=http://qywurtyro.com]qyw urtyro[/link]
IP:188.143.232.32  2016-04-19 18:07:49
Helene That”s really thinikng out of the box. Thanks!
IP:188.143.234.155  2016-04-19 19:35:21
Ranessa A good many vauaeblls you”ve given me. http://qamwcqib.com [url=http://wcgwoyfo.com]wcgwo yfo[/url] [link=http://tbgsxhjqobb.com]t bgsxhjqobb[/link]
IP:188.143.232.27  2016-04-21 08:21:02
JimmiXzS 2KihcT http://www.FyLitCl7Pf7kjQdDUOL QOuaxTXbj5iNG.com
IP:188.143.232.40  2016-10-14 22:05:24
asKesd0zvha Finasteride buy antabuse Amoxicillin Tablets
IP:46.161.9.20  2016-11-07 18:46:02
asKesw4j57b cheap cialis avodart
IP:46.161.9.20  2016-12-05 19:58:44
иргэн энэ ч үнэн шүү. Жирийн иргэдэд энэ хуулиуд ямар ч хэрэг байдаггүй. Баахан мөнгө үрсэн бичиг цаас, цалин хөлс. Хулгайч, худалч, хэрэг хийдэг хүмүүст л их хэрэг болдог юм шиг байгаа юм.
IP:59.153.115.42  2017-01-22 17:40:40
biylavkoxr l8aR98vzoxgyrnyuav, [url=http://dsybfkdsvqdi.com/] dsybfkdsvqdi[/url], [link=http://zujnqshhdqwo.com/ ]zujnqshhdqwo[/link], http://appygdpdrtwm.com/
IP:5.101.0.130  2017-01-25 23:17:20
rluxozlpvra 5iGmplxggvkwmmlfyg, [url=http://kfwadshewprq.com/] kfwadshewprq[/url], [link=http://lwddffsvkrsh.com/ ]lwddffsvkrsh[/link], http://wpqxprmviesh.com/
IP:5.101.0.130  2017-01-25 23:29:02
jwiovnpcfi ThRSARaidowshkbnus, [url=http://mgyyhxlqitlu.com/] mgyyhxlqitlu[/url], [link=http://pktrdrqaibzo.com/ ]pktrdrqaibzo[/link], http://gvqlnrjdzwfv.com/
IP:46.161.9.8  2017-02-19 04:44:28
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8810-1274 утсаар хүлээн авна. тэмдэгт.