Мисс бүсгүй болон түүний нөхрийн аллагад сэжиглэн 5 хүнийг баривчилжээ

2014/01/08
Share |
Хүмүүс:
 Мисс бүсгүй болон түүний нөхрийн аллагад сэжиглэн 5 хүнийг баривчилжээ

Өнгөрсөн даваа гаригт Венесуэлийн 2004 оны миссийн титмийг хүртэж байсан 29 настай Моника англи гаралтай нөхөр 39 настай Томас Берригийн хамтаар бусдад буудуулан амиа алдсан хэрэг гарсан.

 

Хосууд 5 настай охиныхоо хамтаар "Valencia" орох хурдны зам дээр машин нь эвдрээд зогсож байх үед буутай этгээдүүд буудан хороож эд зүйлсийг нь дээрэмджээ. Гэмт этгээдүүд охины хөл рүү буудсан бөгөөд одоо охин эмнэлэгт байгаа аж.

 

Цагдаагийнхан тус хэрэгт сэжиглэн 5 хүнийг баривчилсны 2 нь насанд хүрээгүй хүүхэд байгаа хэмээн мэдэгджээ. Хосууд машинаа ачуулах ачааны том тэрэг дуудан хүлээж байх хооронд зэвсэглэсэн этгээдүүд хүрч ирэхэд машиндаа орж, дотроос нь түгжсэн гэнэ. Гэвч дээрэмчид цонхыг 6 удаа нэвт бууджээ.

 

Ингээд ачааны тэрэгний жолооч ирэхэд машины 4 дугуйг буудан, хийг гаргаж орхиод явсан байсан аж.энд дарж үргэлжлэлийг

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.