АМЖИЛТ БҮТЭЭСЭН 8 ЖИЛ

2014/01/10
Share |
Хүмүүс:
АМЖИЛТ БҮТЭЭСЭН 8 ЖИЛ

“Хүн бүрийн амьдралын салшгүй  хэсэг нь байх мэдээлэл, харилцаа холбооны дэвшилтэт хэв маягийг бид тодорхойлно” гэсэн өндөр зорилго тавьдаг Юнител Групп 8 нас хүрчээ.

 

Тус компани 2006 онд GSM системд суурилсан үүрэн холбооны үйлчилгээг зах зээлд нэвтрүүлж, салбартаа гуравдагч оператор болон гарч ирж, үнийн болон маркетингийн оновчтой бодлоготой ажиллаж, гар утсыг гангараанаас өдөр тутмын хэрэглээнд нэвтрүүлэхэд бодит хувь нэмэр оруулсан билээ. 

 

Мэдээллийн технологи, харилцаа холбооны салбарт шинэчлэлийг авчирч, үргэлж тэргүүлэгч байхын төлөөх Монгол инженерүүдийн  хүчин зүтгэлийн үр дүнд Юнител компани нь  өдгөө мэдээллийн технологийн хамгийн олон чиглэлд үйлчилгээ үзүүлдэг бусдыг дагуулсан үндэсний хэмжээний групп компани болон өргөжин тэлжээ.

 

Тэд Монгол орны 21 аймаг, 309 сум, 123 суурин газрыг холбосон хамгийн найдвартай, хамгийн өргөн сүлжээг байгуулсан амжилтаар 8 жилийн ойгоо угтаж байна.Тус групп 8 жилийн ойгоо тохиолдуулан сар бүрийн 8-ны өдөр гэнэтийн бэлэг барьж байгаа бөгөөд Юнителийн хэрэглэгч бүр 1405 дугаарт 8 гэсэн тоог илгээж түүнийг хүлээн авах боломжтой. 

 

Эх сурвалж: mcs.mn

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.