Хүмүүс: |
“Гацуурт”-ын Л.Чинбат гэх энэ эрхэм уул уурхай, газар тариалан, хоол хүнс, зочид буудал, хэвлэл мэдээлэл гээд л олон салбарт үйл ажиллагаа явуулдаг. Монголын бизнесийн ертөнцөд богинохон хугацаанд цахиур хагалан гарч ирсэн түүний хүүхдүүд ч сүүлийн үед олны хараанаас мултрахаа байсан.
Түүний охин Ч. Номин АНУ-д сурч байгаад ирсэн нэгэн. Өдгөө Монгол ТВ-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байгаа билээ. Ч.Номингийн хувьд залуу хүн гэхэд чамлахааргүй амжилттай яваа бүсгүй. Тэрээр 2 жилийн өмнө Тэрэлжид маш тансаг хуримын ёслолоо үйлдэж байсан.
Хосууд 2 ихэр хүүтэй бөгөөд энэ удаа Номин бүсгүй 2 хүүдээ дүү төрүүлж өгөхөөр болжээ.