Үзэсгэлэнт Анжелина Жолигийн шинэ эр

2014/01/10
Share |
Хүмүүс:
Үзэсгэлэнт Анжелина Жолигийн шинэ эр

Австралид шинэ киноныхоо найруулагчаар ажиллаж байгаа үзэсгэлэнт Анжелина Жоли Брэд Питтийн залуу насыг санагдуулам шинэ залуухан эртэй болжээ. Гэхдээ та сайхан хосуудыг салах нь хэмээн санаа бүү зов, энэ бол түүний шинэ хувийн дасгалжуулагч багш нь гэнэ.

 

Өнгөрсөн жил хөхний хорт хавдраас сэргийлэх мэс засалд орж, 2 хөхөө авахуулсан жүжигчин бүсгүй ихэд турж эцсэнээс болж шүүмжлэл өртөх болсон. Тиймээс тэр ажлынхаа хажуугаар бие бялдартаа анхаарахын тулд Австралийн урдаа барьдаг фитнессийн мэргэжилтэн Луке Хэйнсийг хөлслөх болжээ.

 

Тэрбээр Анжелинад илүү булчинлаг болох дасгалууд болон уураг өндөртэй, нүүрс-ус бага агуулсан хоолны дэглэмийг зааж өгч байгаа аж. Түүний хоол хүнсэнд төрөл бүрийн уураг болон жигнэсэн хүнсний ногоо, жимс жимсгэнэ, их хэмжээний ус уух зэрэг дэглэм багтаж байгаа гэнэ.энд дарж үргэлжлэлийг

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.