Дэлхийн алдарт Евро- Репчин Нана Монголд

2014/01/10
Share |
Хүмүүс:
Дэлхийн алдарт Евро- Репчин Нана Монголд

Дэлхийн нэр хүндтэй продюсер, "Darkman" рекордсыг үүсгэн байгуулагч Нана Квамэ Аброква (Nana Kwame Abrokwa) азийн аялан тоглолтоо Монголоос эхлэж байна.

Нана нь 1990-ээд оныг байлдан дагуулагч Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын хамгийн амжилттай дуучин, ая зохиогч, продюсер, дижи, евро-рэпчин юм. Нана Квамэ Аброква (Nana Kwame Abrokwa) нь Бүгд Найрамдах Гана Улсын Акра хотод 1968 оны аравдугаар сарын 5-нд төрсөн. Бага насаа ээж, ах, дүү нартайгаа өнгөрөөжээ.

Түүнийг дэлхийд алдар хүндэд хүргэсэн альбом нь "NANA - The Album" (1997), "Father" (1998) юм. Түүний гаргасан анхны альбом нь дэлхий даяар 7 сая хувь борлогдсон ба "Lonely", "Remember the Time", "He”s Coming", "Too Much Heaven", "Father", "Dreams", "Let It Rain", "Darkman" зэрэг сингэлүүд нь 20 сая хувь худалдаалагдсан юм. Via Motor Music (Universal)-аас шалгаруулдаг "ECHO" Awards болон "VIVA COMET" Awards-аас тус бүр хошоо шагналыг хүртсэн. Нана микрофоны өмнө хэзээ ч элдэв маяг, ааш зан гаргадаггүй, ухаалаг хүн гэдгээрэй онцгойрч чаддаг.

 

1990-ээд оны эхэн үед Нана "Алтан бөмбөрцөг"-ийн эзэд болох Lars Becker, Schattenboxer нарын найруулсан "Fernes Land Pa-ish", "Тhe theater debut of Germany" зэрэг кинонд амжилттай дүр бүтээсэн. "Booya Мusic Records"-оос тэрээр тусгаарлагдсаны дараагаар "Darkman" нэртэй хөгжмийн рекордс байгуулласан. Түүний рекордс нь "Radio NRJ" болон "A&R Universal Music Hamburg", "EMI Music Publishing Germany" зэрэг шоу бизнесийн нэр хүнд бүхий компаниудтай амжилттай хамтран ажилласаар байна. 2004 онд тэрээр өөрийн бичлэгийн студэд пордюсерэнгийн ажиллыг эхлүүлсэн байдаг. 2008 онд Нана Европын алдарт "Kinder Maxi King TV commercial show”” төсөл дээр продюсерээр ажиллаж байжээ.

 

2009 онд "Darkman" рекордс "Kontor New Media" рекордстой хамтран Нанагийн "12 Y.O. Double" альбомыг дэлхий даяар түгээсэн. Тэр жилдээ "Stand Up" альбомаа гаргасан байна. 2010 онд Нана Европын алдарт ””Indigo”” охидын хамтлагтай хамтарсан "Remember the Time 98" төсөл нь амжилттай хэрэгжиж 2012 онд Болгарын супер од Dessislava a.k.a. DESS-ийг продюсерлэн хамтран ажилласан юм. 2013 оноос дуучин Ray Horton-той хамтран ажиллаж байгаа бөгөөд Toni Cottura, Pappa Bear, United Booya Family-д харьяалагддаг хуучны болон шинэ уран бүтээлчидтэй хамтран уран бүтээлээ хүргэхээр шийдсэн байна. 2013 оны 06 сард Бүгд Найрамдах Болгар Улсын нийслэл Софи хотод тоглолтоо хийсэн. 2014 онд Азийн аялан тоглолтыг фэнүүддээ хүргэхээр төлөвлөж байна.

Цомгууд


1997 он Nana
1998 он Father
2004 он All Doors in Flight No.7
2004 он Butterfly
2009 он 12 Y.O. Double
2010 он Stand Up

Super HIT Single

1996 он Darkman
1997 он Lonely
1997 он Let It Rain
1997 он He”s Coming
1997 он Bible In My Hand
1998 он Father
1998 он Too Much Heaven
1998 он Remember the Time
1998 он Dreams
1999 он I Wanna Fly
2002 он The Best


Шагналууд

1997 он Lonely-Platinium certificate
1997 он Не”s Coming- Gold certificate
1998 он Too Much Heaven - Gold certificate
1998 он Remember the Time - Gold certificate
1997 он Comet Award for - Best German Debut
1998 он ECHO for - Most Successful German Debut
1998 он ECHO for - Most Successful German Artist
1998 он Comet Award for “Best German Act”
1998 он ECHO for - Most Successful German Debut
1998 он ECHO for - Most Successful German Artist
1998 он Comet Award for “Best German Act”

 

 

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.