Өвлийн олимпт Скай Резортод бэлтгэлээ хангасан Монголын 2 цаначин уралдана

2014/01/13
Share |
Хүмүүс:
Өвлийн олимпт Скай Резортод бэлтгэлээ хангасан Монголын 2 цаначин уралдана

Шив шинэхэн 2014 онтойгоо золгосон нийслэлчүүд жилийн эхний өдөр гэр бүл, найз нөхдөөрөө салхинд гарч, эрүүл идэвхтэй амрахыг эрхэмд үзжээ. 2014 оны 1-р сарын 01-ний өдөр дулаан, тэнгэр цэлмэг байсан учир Скай Резорт цанын баазыг зорих олны хөл тасарсангүй. Энэ өдөр 2900 гаруй хүн Скай Резорт цанын баазаар үйлчлүүлж,  спортоор хичээллэж өнгөрүүлсэн байна.

 

Түүнчлэн өнгөрөгч 12-р сарын 21-ний Дэлхийн сноубоардын өдрийг угтан “Snowboard Cross Cup” анхдугаар тэмцээнийг амжилттай зохион байгуулсан Скай Резорт цанын баазын хамт олон шинэ оноо баяртай мэдээгээр угтжээ. Учир нь СОЧИ-2014 хөтөлбөрийн хүрээнд тус баазад бэлтгэлээ базааж буй Д. Баттулга дасгалжуулагчтай гүйлтийн цанын үндэсний шигшээ багийн 2 тамирчин маань 2013 оны 12-р сард Австри, Итали улсад зохиогдсон оноо цуглуулах таван удаагийн тэмцээний дүнгээр олимпт оролцох эрхээ авчээ.

 

 

Эх орноо төлөөлж Өвлийн олимпт хурд хүчээ сорих Б.Бямбадорж, Ч.Отгонцэцэг нар 1-р сарын 30-нд ОХУ-ыг зорих аж.

 

Эх сурвалж: mcs.mn

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.