Төрийн төмөр нүүр ба О.Магнай

2014/01/13
Share |
Хүмүүс: О Магнай | 
Төрийн төмөр нүүр ба О.Магнай

Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар сүүлийн хоёр жилд олон нийтийн эрх ашигт чиглэсэн идэвхтэй үйл ажиллагаа явуулж, сайн муугаар хэлэгдсээр байна. Олон нийтийн дунд ШӨХТГ О.Магнай даргын амбицаа өсгөх объект болж байна гэсэн ойлголт бий. Гэвч нөгөө талаас ард иргэдийн эрх ашгийг хамгаалах “төрийн төмөр нүүр” болчихоод байгаа билээ.

Тэрбээр шатахуун импортлогчид, барилгын компаниуд, нийтийн тээвэр, их дээд сургуулиуд, банкууд, худалдааны байгууллагууд, үүрэн холбооний операторууд гэх мэт нийтэд чиглэсэн өргөн хэмжээний үйл ажиллагаа явуулдаг газруудыг шалгаж хатуухан арга хэмжээ авдаг. Эдгээр газар иргэдийн эрх ашгийг цөөнгүй үйлдлээр зөрчдөг ч өмнө нь хариуцлага тооцох, хянах, шалгах эрх мэдэлтэн байгаагүй гэхэд болно.

Харин одоо О.Магнай даргаас “айдаггүй” газар байхгүй. Өөрөөр хэлбэл, хээвнэг зөрчил гаргадаг газар үлдээгүй гэхэд болно.

Гэхдээ ШӨХТГ-аас явуулж байгаа эдгээр үйл ажиллагаа дэндүү өргөн цар хүрээг хамарч, улс төрийн пиарын хэрэгсэл болж байна гэх шүүмжлэл ч бий. Хэдийгээр О.Магнай даргын үйл ажиллагаа хувийн амбицийг нь илэрхийлж байгаа гэж болох ч Засгийн газрын сураггүй байсан нэг агентлагийн нэрийг өөд татаж, ард түмэн эрх ашгаа хамгаалуулах нэгэн бамбай болж чадаж байгаа.

Нэгэн цагт О.Магнай солигдож, өөр дарга томилогдоход ард түмэн ШӨХТГ-ын даргыг өндөр шаардлагаар хүлээж авах нь тодорхой. Өөрөөр хэлбэл “ШӨХТГ-ын дарга” гэдэг өндөр шаардлага, шалгууртай албан тушаал бий болж байгаа юм.

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.