Нийгмийн хариуцлагатай М-Си-Эс Групп 2013 онд

2014/01/14
Share |
Хүмүүс:
Нийгмийн хариуцлагатай М-Си-Эс Групп 2013 онд

Нийгмийн хариуцлагатай М-Си-Эс Группын хувьд улиран одож буй 2013 он онцлох үйл явдал арвинтай байлаа. М-Си-Эс Интернэйшнл компанийн хэрэгжүүлсэн Мандалговь-Тавантолгой-Оюутолгойн 220 кВ-ын цахилгаан дамжуулах агаарын шугамын бүтээн байгуулалт амжилттай өндөрлөж, Оюутолгой, Тавантолгойн ордууд болон Өмнийн говийн хэрэглэгчид найдвартай эрчим хүчинд холбогдлоо. Мөн Монгол  Улсын  Засгийн  Газар,  МҮХАҮТ хамтран зохион байгуулдаг ТОП-150 аж ахуйн  нэгжийн шалгаруулалтад хувийн хэвшлүүдээ долоо дахь жилдээ манлайлсан юм.

 

2013 онд М-Си-Эс Групп үүсгэн байгуулагдсаны 20 жилийн ой тохиож энэ хүрээнд нийгмийн хариуцлагын чиглэлээр үндэсний өв, соёлоо хайрлан хамгаалж хөгжүүлэх, залуучуудын амьдралын шинэ хэв маягийг бий болгох зорилготой томоохон төсөл, хөтөлбөрүүдийг санаачлан хэрэгжүүлээд байна. 

 

М-Си-Эс Группын 2013 онд хэрэгжүүлсэн нийгмийн хариуцлагатай онцлох төсөл, хөтөлбөрүүдээс тоймлон дурдвал:

 

-Группын 20 жилийн ойн хүрээнд “Үндэсний өв, соёлоо хамгаалах” хөтөлбөр хэрэгжүүлж байна. Энэ дагуу “Уран Хас” балет, “Учиртай гурван толгой”, “Чингис хаан” дуурь зэрэг үндэсний сонгодог 40 гаруй бүтээлийн нот, клавир, партитурыг сэргээн засварлаж, дижитал хэлбэрт шилжүүлэх ажлыг эхлүүллээ. Мөн Занабазарын үзмэрүүдийг хамгаалах төслийг хэрэгжүүлж байна.

 

-“Монгол кино HD” төслийн дагуу “Цогт тайж”, “Гарьд магнай”, “Тунгалаг тамир” зэрэг 23 бүтээлийг HD формат руу хөрвүүлж, үзэгчдийн хүртээл болгожээ. Түүнчлэн урлаг, соёлыг дэмжсэн 13 үйл ажиллагааг ивээн тэтгэжээ. 

 

-М-Си-Эс-ийн залуус Монголчууд бүх нийтээрээ зөв стандартын өнгөтэй төрийн далбаа мандуулж заншихыг уриалан “Нэг далбаан дор нэгдэцгээе” сэдэвт смартмоб зохион байгууллаа. Ажиллагсдын санаачилгаар нийгмийн сайн сайхны төлөөх 10 гаруй аян зохион байгуулжээ. 

 

-Хөвсгөл нуур, Хан Хэнтий, Богдхан ууланд аялагчдад 2009 оноос эхлэн жил бүр 60 000 ширхэг байгальд ээлтэй, хөрсөнд шингэдэг уутыг үнэгүй түгээж байна. Мөн 2013 онд байгаль орчноо хайрлан хамгаалах 10 орчим үйлсийг санаачилжээ. 

 

-М-Си-Эс Группын “Оюутны тэтгэлэгт хөтөлбөр”- ийг 10 дахь жилдээ зохион байгууллаа. Түүнчлэн боловсролын салбарыг дэмжсэн 8 арга хэмжээг ивээн тэтгэжээ. 

 

-Малайз, Сингапурын эмч нарыг урьж 24 хүүхдэд уруул, тагнайн мэс ажилбар хийх ажлыг хамтран зохион байгуулав. Эрүүл мэндийн 9 төслийг санаачлан дэмжиж ажиллав. 

 

-Залуусын “Вива Сити” хороололд Гудамжны фестивал зэрэг цуврал өдөрлөг зохион байгууллаа. Мөн хүүхэд багачуудын 19 арга хэмжээ, хөтөлбөрийг дэмжжээ.  

 

-Сочи-2014 хөтөлбөрийг санаачилж, цанын бааздаа улсын шигшээ баг тамирчдын бэлтгэл, сургуулилтыг 3 дахь жилдээ хийлгэж байна. Түүнчлэн спортын 6 хөтөлбөрийг хэрэгжүүлэв. 

 

Эх сурвалж: mcs.mn

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.