Хүмүүс: Төгсцогт | |
Монгол Улсын хамгийн залуу гавъяат тамирчин, Лондонгийн олимпийн мөнгөн медальт Нямбаярын Төгсцогт нэг л өдөр аав болж, олны гайширлыг төрүүлсэн. Алдар нэр, аав хэмээх гуншинг нэрнийхээ өмнө цоллох болсон гавъяатын маань хувийн амьдарлын талаар сүүлийн үед таагүй мэдээлэлүүд гарах болсон. Түүнийг найз бүсгүйгээсээ саллаа, хүүгээ өнчрүүллээ гэх мэдээлэлүүд нийгэмд хүчтэй орж ирсэн. Түүнчлэн энэхүү мэдээлэлүүдтэй давхцан, гавъяат маань бэртэл гэмтэлээс салаагүй юм. Тэрээр олимпоос ирсэнээсээ хойш л гараа хугалж, бэртээж, тэрхүү гэмтэл нь одоог хүртэл бүрэн эдгээгүй байгаа. Хосуудын ойрын найзууд тэднийг 1 жилийн өмнөөс салсаныг хэлсэн юм. Бид энэхүү мэдээлэлийг бататгах үүднээс хосуудтай утсаар холбогдсон юм. Манай сайт эхлээд Уранзаяатай утсаар холбогдлоо.
Factnews.mn-Сайн уу? Төгсцогт та хоёрыг салсан гэх мэдээлэл гадуур их гараад байгаа. Энэ талаар тодруулага өгөх боломж байна уу?
Н.Уранзаяа- Сайн байна уу? Би энэ талаар ярьмааргүй байна. Хувийн амьдарлиа олонд дэлгээд байх би олны танил хүн биш. Тайлбар өгмөөргүй байна гэсэн үгээр бидний яриа төгссөн юм.
Харин МУГТ Н.Төгсцогттой холбогдоход тэрээр Эрдэнэт хотноо эмнэлэгт хэвтэж байгаагаа хэлсэн юм. Ингээд бид түүнтэй холбогдлоо.
Factnews.mn- Сайн байна уу? Таныг эхнэр хүүгээ орхиж, өөдгүй зан гаргалаа гэх мэдээлэл олон гарч байна. Энэ талаар та үнэн зөв мэдээлэлийг өгөх боломж байна уу?
Н.Төгсцогт- Би яг одоогоор бэртэлээ эмчлүүлээд эмнэлэгт хэвтэж байна. Ер нь маш олон худлаа мэдээлэл их гардаг. Уранзаяа бид хоёрын хувьд хамтдаа байхгүй байгаа. Салаад 9 сар болж байна. Илүү дэлгэрэнгүй зүйл ярьмааргүй байна.
Ийнхүү бидний яриа төгссөн юм. Ямар ч хүн алдах гэж амьдардаггүй болохоор, алдан гэж бодож тэд амьдрал эхлүүлээгүй нь лавтай. Тиймээс гавъяатдаа хурдан бэртэлээ эмчлүүлж, дараагийн олимпод амжилт гаргахын төлөө бүхий л хүчээ дайчлаарай хэмээн хүсэе.