Жүжигчин М.Мягмарын найз бүсгүйгээр А.Урангоо тодров уу?

2014/01/16
Share |
Хүмүүс:
Жүжигчин М.Мягмарын найз бүсгүйгээр А.Урангоо тодров уу?

“Уран бүтээлийн нэгдүгээр нэгдэл”-ийн жүжигчин, “Guys” хамтлагийн дуучин М.Мягмар Соёлын тэргүүний ажилтан цол тэмдгээр шагнуулсан билээ. Хамгийн сүүлд “Ану хатан” түүхэн уран сайхны киноны Галдан Бошигт хааны дүрд амжилттай тоглож, мянга мянган үзэгчдээс өндөр үнэлгээ авсан тэрээр хамгийн сайхан бүсгүйчүүдтэй хамтран кинонд тоглодогоороо алдартай. Тэрээр энэ удаа хүссэн хүсээгүй олны танил болсон А.Урангоотой хамт ихэд дотно зурагаа авхуулжээ.

 

А.Урангоогийн хувьд "UA Consulting LLC" хэмээх  зуучлалын компаний захирал бөгөөд,өөрийн “Uran” хэмээх гоёл чимэглэлийн дэлгүүртэй. Харин тэдний дотно, хамтдаа авхуулсан энэхүү зураг рекламны зураг байсан ажээ.  Жүжигчин М.Мягмарын хувьд гэр бүлтэй бол, А.Урангоогийн хувьд ганц бие бүсгүй билээ. Тиймдээ ч энэхүү зургийг харсан олон  залуус А.Урангоог  найз залуутай болоо юу? хэмээн ихэд сонжжээ.



Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!