Хүмүүс: |
Нэгэн харамсалтай мэдээлэлийг хүргэх гэж байгаа уншигчидаасаа хүлцэл өчие. Хорвоод мэндлээд сар ч болоогүй дөрвөн ихрийн охин нь өнгөрсөн ням гаригт нас барсан харамсалтай явдал болсон байна. Охины бие анхнаамаа тааруу байсан тухай эмнэлгийнхэн аав, ээжид нь болон хэвлэл мэдээллийнхэнд төрсөн цагаас нь мэдээлж байсан бөгөөд охиныг тусгаарлан эрчимт эмчилгээ хийж байв. Гэсэн ч хөөрхий охин амьдарч чадсангүй. Монгол түмнийг баярлуулан, дөрвөн ихрийн сувд нь болж хорвоод мэндлээд, богинохон хугацаанд амьдраад буцсан охины аав, ээж болон гэр бүлийнхэнд гүн эмгэнэл илэрхийлье. Ум сайн амгалан орших болтугай