Ц.Цэвээнхэрлэн: Бид хамгийн халуун, хамгийн чухлыг тоймлон хүргэнэ

2014/01/18
Share |
Хүмүүс:
Ц.Цэвээнхэрлэн: Бид хамгийн халуун, хамгийн чухлыг тоймлон хүргэнэ

Өнөөдөр Монголын үндэсний мэдээллийн долоо хоног тутмын “Масс Пресс” сонины анхны дугаар хэвлэгдэн гарсан байна. Ингээд “Масс Пресс ” сонины эрхлэгч Ц.Цэвээнхэрлэнгээс цөөн зүйлийг тодрууллаа.

-Сайн байна уу? Юун түрүүн сониныхоо анхны дугаарыг өлгийдөн авсанд тань баяр хүргэе.

-Баярлалаа.

-“Масс пресс” сонины анхны дугаар өнөөдрөөс уншигчдын гар дээр хүрч байна. Сонины  бусад сониноос ялгарах онцлог юу вэ?

-Манай сонины хамгийн гол онцлог гэвэл долоо хоног тутамд гардаг. Ингэж гарахдаа  гадаад болон дотооодод болсон  хамгийн сонин содон, хамгийн халуун сэдвийг хөндсөн, сонирхолтой ярилцлага, сурвалжлага, нийтлэлүүд багтсан нэг ёсондоо  мэдээллийн тойм сонин гэж хэлж болно.

-“Масс пресс” сонины нийтлэлийн бодлого юу вэ?

-Манай сонины нийтлэлийн гол бодлогод эдийн засаг, нийгэм, уул уурхай, эрүүл мэнд, урлаг спорт, улс төр гээд бүх салбарын мэдээллийн чухлыг нь онцлон хүргэхэд оршиж байна. Бас нэгэн том бодлого гэвэл манай сонин баялаг бүтээгчдийг дэмжиж ажиллана.

Мөн уншигчид өдөр тутмын сонинд гарч байгаа нийтлэл, мэдээ, сурвалжлагыг нэг бүрчлэн уншиж чаддаггүй бол манай Монголын үндэсний мэдээллийн “Масс пресс” сониноос долоо хоног тутмын бүх онцлог сэдэв, үйл явдал, ярилцлага сурвалжлагуудыг багцалж, тоймлосноор нь хүлээн авах боломжтой юм.

-Сониноо яагаад “Масс пресс” гэж нэрлэх болсон бэ?

- “Масс пресс” сонины маань үүсгэн байгуулагч нь “Масс агентлаг”. Масс агентлаг  бүхэлдээ сонин, радио, телевиз, сайт, мэдээллийн төв гээд олон салбар нэгжүүдээс бүрдсэн том агентлаг юм.

“Масс пресс” хэсэг бүлэг хүмүүст зориулсан биш нийтэд зориулан мэдээ мэдээллээ хүргэнэ гэдэг утгаараа ингэж  нэрлэгдсэн.

- Цаашид сониноо  өдөр тутам гаргах уу?

-Үгүй. Манай хэвлэл мэдээллийн салбарт өдөр тутмын сонин бол хангалттай байгаа. Тэр утгаараа манай сонин өдөр тутмын сонин болохгүй. Харин яваандаа долоо хоногт хоёр удаа хэвлэгдэн гардаг болох, хуудасныхаа тоог нэмэх төлөвлөгөөтэй байна.

-Анхны дугаарын онцлох, даацтай нийтлэлүүдийг сонирхуулбал?

-Сонины  байнгын булан бол “Масс прессийн зочин”. Анхны дугаарын энэ буланд  Оросын “Зөн билгийн тулаан”-ы 13 дахь удаагийн ялагч Дмитрий Волховын “Монгол бүсгүйтэй гэрлэхгүй” гэсэн сонирхолтой ярилцлага орж байна. Мөн “Содон сэдэв” буланд  “Үхлийн тоог өөрийн биеэр нэмчих вий ” гэдэг нийтлэл орсон. Энэ нийтлэлд сүүлийн үед барилгын салбарт хөдөлмөр аюулгүй байдлаа хангаагүйгээс болж удаа дараалан амь насаа алдсан хэргүүд гарсан. Тиймээс энэ сэдвийн талаар хөндөж бичсэн учраас уншигчид  ихээхэн сонирхож унших байх.

-Цаашид гарах дугааруудаа амжилттай гаргахыг хүсье. Ярилцсанд баярлалаа.

-Баярлалаа.

П.Энхцолмон


Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
rteorkin Купить закладкР¸ шишки ак47 в ÐžÐ»ÐµÐºÐ¼Ð¸Ð½Ñ ÐºÐµ ЗакладкР¸ экстази в ÐÐ»ÑƒÐ¿ÐºÐ°Ð¾Ñ Ð¿Ð°Ñ€Ð¸Ð²Ð°Ðµ тся Марки в ТольяттР¸ стаф в ПетрозаР²Ð¾Ð´ÑÐºÐµ Купить Гашиш в СлавянсРº-на-КубаР½Ð¸ Что значит мдма бошки в Ð¢Ð°Ñ€ÐºÐ¾Ð²Ð¸Ñ ‡Ðµ-сале ÐšÑ€Ð¸ÑÑ‚Ð°Ð»Ñ ‹ в ЩёлковоР¼ Купить закладкР¸ шишки в ПолярноР¼ Зоре ЗакладкР¸ ÑÐºÐ¾Ñ€Ð¾ÑÑ‚Ñ Œ в Холмске стаф в ЧекалинРµ ЗакладкР¸ Ð¼ÐµÑ‚Ð°Ð¼Ñ„ÐµÑ ‚амин в Тюмени Купить закладкР¸ спайс в Ð­Ð»ÐµÐºÑ‚Ñ€Ð¾Ñ Ñ‚али Купить закладкР¸ ÑÐºÐ¾Ñ€Ð¾ÑÑ‚Ñ Œ a-PVP в Почепе Купить закладкР¸ метадон в Магасе закладкР¸ спб фен россыпь в КостерёР²Ðµ ЗакладкР¸ шишки ак47 в Тотьме Купить закладкР¸ шишки в Ефреме Гашиш в ПодгорнР¾Ð¼ Купить закладкР¸ Ð¼ÐµÑ‚Ð°Ð¼Ñ„ÐµÑ ‚амин в Щучье ТрамадоР» в Коломне Купить закладкР¸ LSD в Бологом Купить ÑÐºÐ¾Ñ€Ð¾ÑÑ‚Ñ Œ в ÐÐ¾Ð²Ð¾ÑƒÐ»ÑŒÑ Ð½Ð¾Ð²ÑÐº Купить закладкР¸ LSD в Ð¨Ð»Ð¸ÑÑÐµÐ»Ñ ŒÐ±ÑƒÑ€Ð³Ðµ Купить ÐšÑ€Ð¸ÑÑ‚Ð°Ð»Ñ ‹ в БолгариР½Ðµ Купить закладкР¸ гашиш в ÐŸÑÑ‚Ð¸Ð³Ð¾Ñ€Ñ ÐºÐµ Купить Хмурь СортаваР»Ð°
IP:185.250.42.189  2018-10-04 17:34:44
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.