Алтанхүүд зодуулж амиа алдсан нь талийгаач бүсгүйн буруу болох уу?

2014/01/25
Share |
Хүмүүс:
Алтанхүүд зодуулж амиа алдсан нь талийгаач бүсгүйн буруу болох уу?

21-хэн настай бүсгүйн халуун аминд хүрсэн Алтанхүү гэгчийг нийгэм тэр чигээрээ жигшин зэвүүцэж байгаа. Хэдийгээр шүүх эмнэлгийн дүгнэлт баттай гараагүй байгаа ч талийгаач бүсгүйг найз залуугийнхаа гарт амиа алдсан гэдгийг олон нийт мэдээжийн зүйл хэмээн итгэсээр ирсэн.

 

Тэгвэл шүүх эмнэлгийн эхний хоёр дүгнэлтээс эхлээд сэжигтэн Алтанхүүгийн мэдүүлэг болон гэрчийн мэдүүлгүүд тун ээдрээтэй гарч байгаа нь эх сурвалжуудаас харагдаж байгаа. Энэ удаа бас нэгэн эх сурвалж болох гэрчийн ярилцлагыг www.massnews.mn сайт уншигчидад хүргэжээ.

 

Н.Болормаа гэгч нь сэжигтэн Алтанхүүгийн үеэлийн эхнэр бөгөөд талийгаач бүсгүй, Алтанхүү нарыг сайн мэдэх бөгөөд талийгаачийг хамгийн анх эмнэлэгт хүргэсэн хүмүүсийн нэг юм байна. Н.Болормаа болон түүний нөхөр, Алтанхүү нар нь үе тэнгийн учир ойр дотно найз нөхдийн холбоотой байдаг аж. Анх талийгаачтай 2013 оны 08 сарын 03-нд түүний нөхрийн төрсөн өдрөөр Алтанхүү анх дагуулж ирээд танилцаж байсан гэнэ.

 

Тэрбээр хэлэхдээ: Анх удаа уулзаад л их уудаг юм байна гэж бодож байсан. Нэг оройн баяр дээр л гэхэд 10 –аад шил Алтанговь пиво уусан. Бас их сайн даадаг нь анзаарагдсан. Уухаараа нүд нь бага зэрэг улайгаад, их нүүрэмгий болдог охин байсан. Ер нь бол уудаг, сайн ч даадаг байсан. Энэ хоёр наадмын үеэр танилцаж, анх уулзсан өдрөө хамт хоносон гэж ярьж байсан. Талийгаач “Эгчтэйгээ муудалцчихлаа” гээд 2 хоногийн дараа Алтанхүүгийнд ирсэн байна лээ. Тэгээд энэ өдрөөс хойш намрыг хүртэл ирж очоод л хамт байдаг байсан. Ах нь гээд залуу цэрэгт явахынхаа өмнө талийгаачийн юм хумыг авчирж өгөөд явсан. Ирж очсоноос нь хойш тооцвол 4 сар орчим хамт байсан. Нэг удаа Алтанхүү, талийгаачийг “Өөр хүнээс жирэмсэн болсон байна. Эмнэлэгээс гэрлүүгээ хүргэж өгчихөөд ирлээ” гээд манайд ирсэн энд дарж үргэлжлэлийг

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.