Хүмүүс: Н Цэнд-Аюуш | |
Тв коктейл хамтлагийн ганц "сарнай" гэгддэг залуу жүжигчин Н.Цэнд-Аюуш үеийнхээ залуу уран бүтээлчид дундаа ур чадвар, гоо сайхнаараа аргагүй ялгардаг нэгэн. Ямартай л урлагийн бүсгүйчүүдийг царай зүсээрээ манлайлж явдаг хэмээн фэнүүд нь үнэлдэг юм билээ. 30 хэдийнээ гарсан бүсгүй маань саяхан нууцлаг хуримаа хийсэн. Түүний хайрыг булаасан залууг Дорждэрэм хэмээдэг бөгөөд МҮОНРТ-д хөтлөгч хийдэг байсан билээ. Тэдний нууцлаг хуримын талаар ойр дотныхон нь ам алдаж, өдгөө бүх хэвлэлээр зураг нь тараад байгаа бололтой.