Хүмүүс: |
УЕПГ-ын томчуудад 500 мянган ам.доллар сайн дураараа хандивласан хэмээн хэлж ярьж яваа Амалхааны Эрдэнэбат өөртэйгөө холбоотой бүхий л хэрэг төвгийн асуудлыг цогцоор нь шийдэхийн тулд Монголын шүүх, тагнуул, прокурорын удирдлагуудыг нэг, нэг сая ам.доллараар худалдаж авна гэдгээ ойр тойрныхноосоо нуухгүй байгаа. Тиймээс ч Айраг суман дахь шохой чулууны ордын нууц эзэн “Damo” resources Limited-ийн хятадуудаас 2 сая ам.доллар нэхээд байгаагийн цаад учрыг нь түүний шинээр үйлдэхээр зэхэж буй авлигын асуудалтай нь уяж хараад байгаа талаараа Тоншуул би өмнө нь өгүүлсэн. Ерөөс Амалхааны Эрдэнэбат гэдэг хүнтэй холбоотой луйврын асуудлыг үргэлжлүүлэн хүргээд байвал хэчнээн ч цуврал уншигч танд хүрэхээр юм. Тэгвэл өнөөдөр түүнтэй холбоотой бас нэгэн луйврыг илтгэх баримт бүхий мэдээллийг хүргэж байна. Амалхааны Эрдэнэбатын яс чанарыг танисан Япон хөрөнгө оруулагчийн тэмдэглэл бүхий дараах хоёр хуудас материал түүний хэн болохыг тодорхой хэмжээнд илтгэх биз. Чулуут, цемент, зэсийн орд, хүрэн нүүрсний төсөл зэрэг хэд хэдэн том төсөлд хөрөнгө оруулах саналыг хөрөнгө оруулагчдад тавьж, хувийнхаа данс руу мөнгө татан хөлжсөн тэрбээр өдгөө өөрийгөө хэзээд өөгүй нэгэн болгож харуулахыг зорьдог.
Ямартаа л Цөмийн энергийн газраас Чулуутын ураны бүсэд хайгуул судалгаа шинжилгээ хийх эрхийг авч чадсан “Нуклер энержи монголиа" ХХК-ийг өөрөө байгуулаагүй хэрнээ, хамтрагчаа залилан өөрийн болгочихоод, түүгээрээ мөнгө хийхээр улс дамнан худал ярьж явсан гэдгээ одоо ч үгүйсгэх гэж үздэг. Харин түүнд итгээд 5 сая ам.доллараа тавиад туучихсан хөрөнгө оруулагчдын манай улс руу илгээсэн албан захидлын агуулгыг харахад Амалхааны Эрдэнэбатын зэс эрхгүй цухуйж л байгаа юм. Захидлын агуулга нь: "Саяхныг хүртэл бид Чулуутын төслийг А.Эрдэнэбат гэдэг хүнийг 100 хувь эзэмшдэг гэж бодож байсан. Тэрээр бидэнд ямар нэгэн өөр эзэмшигч байдаг тухай нэг ч үг дуугараагүй юм. Бидний тохиролцсон ёсоор эхний хөрөнгө оруулалтын хэмжээ хоёр сая америк доллар байсан бөгөөд хөрөнгө оруулалтыг баримтжуулж баталгаажуулах гэрээ хэлцлийн ажил 2010 оны дөрөвдүгээр сарын 2-ны өдөр эхэлсэн. Ингээд гэрээ хэлцлийг дөрөвдүгээр сарын 10-ны өдөр баталсан ч 19-ний өдөр ахин нэмэлт өөрчлөлт оруулсан юм.Нийт таван сая америк долларыг туүний дансанд шилжүүлсэн. Ингэхдээ төлбөрийг 2010 оны дөрөвдүгээр сарын 12-ны өдрөөс 27-ны өдрийн хооронд нийтдээ гурав хувааж хийсэн. Бид бүх мөнгөө дараах хаягаар гүйлгээ хийж шилжүүлсэн болно.
Дансны нэр: Амалхаан Эрдэнэбат
Дансны дугаар: 29 0000 1302
Банкны нэр: "Үндэсний хөрөнгө оруулалтын банк” хэмээн бүх зүйлийг баримттай бичиж ирүүлсэн байдаг. Тэгэхээр Амалхааны Эрдэнэбатын энэ мэт луйвраас болж Монгол Улсад орж ирэх байсан долоон тэрбумын хөрөнгө оруулалт, долоон үйлдвэр бүрэн гацсан байдаг. Түүнчлэн А.Эрдэнэбатын луйврыг илчилсэн Япон эрхмүүдээс ирсэн захидалд юу өгүүлсэн байдгийг хүргэж байна.
Амалхааны Эрдэнэбатын луйвар энэ маягаар үргэлжилнэ. Төрийн хөрөнгөөр хайгуул хийн, нөөцийг нь тогтоосон “Шивээ Овоо”-гийн уурхайн лицензийг хувийн компанийнхаа мэдэлд авчихаад Монгол Улсын "Ашигт малтмалын тухай" хуулийн дагуу үйл ажиллагаа явуулдаг гэх тайлбарыг ичихгүй хийж суудаг компани бол "Шинэ шивээ" ХХК юм. Тэгвэл энэ компанийн эцэг компанийн эзэн Амалхааны Эрдэнэбат бусдыг луйвардан байж хоёр лицензийг гартаа оруулсан байдаг. Тэр талаар үргэлжлүүлэн хүргэнэ.
Ноён Тоншуул