Биатлоны спортыг хөгжүүлнэ

2014/01/28
Share |
Хүмүүс:
Биатлоны спортыг хөгжүүлнэ

Скай Резорт цанын бааз, Монголын Биатлоны холбоо хамтран цуврал тэмцээн зохион байгуулахаар болжээ. Нэгдүгээр сарын 25-ны өдрөөс гуравдугаар сарын 16-ныг хүртэл үргэлжлэх энэхүү тэмцээнд Монголын Биатлоны холбооны шилдэг 16 тамирчин ганцаарчилсан болон багийн төрлөөр өрсөлдөнө.

 

Тамирчид 7.5, 10 км зам туулж 50 метрийн зайд бай ононо. Скай резорт цанын баазаас тэмцээн болох зам талбайг олон улсын стандартад нийцүүлэн засч тохижуулжээ. Тэмцээний шагналын сан 7.8 сая төгрөг бөгөөд түрүүлсэн тамирчин биатлоны спортын иж бүрэн хувцас хэрэгсэлтэй болох юм.

 

Долоо хоног бүрийн бямба, ням гаригт болох тэмцээнийг “Эх орон” телевиз шууд дамжуулан үзэгчдэд хүргэнэ.Монголчууд 1964 оны хоёрдугаар сард Австрийн Инсбрук хотноо болсон өвлийн олимпийн наадамд биатлоны төрлөөр анх удаа оролцож спортын мастер Б.Дамдинжав 38 дугаар байр эзэлж байсан бөгөөд 2014 онд энэ үйл явдлын 50 жилийн ой тохиож байгаа аж.

 

Эх сурвалж: MCS.mn

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.