NBA үзэхээр АНУ-ын визанд ороод бүтэлгүйтэж байлаа

2014/01/28
Share |
Хүмүүс:
NBA үзэхээр АНУ-ын визанд ороод бүтэлгүйтэж байлаа

Би спортын улаан фанат, жирийн нэгэн иргэн. Багадаа сагсны талбай дээр өнжиж, бороо шороо харгалзахгүй хөл бөмбөг хөөж, ер нь бөмбөгтэй спорт бүрт хорхойсож явлаа. Зидан, Жорданы зурагтай зурагт хуудас цуглуулдаг байсан бол одоо компьютерийн дэлгэцээ Леброн Жеймс, Двейн Вейд, Кристиано Рональдо, Месси нарын зургаар ээлжлэн гоёно.

Улирлын тэмцээнүүд эхлэнгүүт би гэдэг хүн ертөнцөөс тасарч, зурагттайгаа нөхөрлөн, ажлаасаа ирэнгүүтээ бүх тэмцээнүүдээ нөхөж үздэг. Заримдаа даргынхаа нүдийг хариулан Anywhere дээр тоглолтуудаа нууцаар үзнэ.  

Саяхан спортын бүх фанатуудын хувьд баярт үйл явдал болж бидний үнэнч нөхөр Sportbox маань HD буюу өндөр нягтралтайгаар гарах болжээ. Өмнө нь төдийлөн сайн анзаарагддаггүй байсан тамирчны нүүрний хувирал, хөлсний дусал бүр нь тод харагдахад яг л дэргэд нь байгаа мэт сэтгэгдэл төрлөө. NBA үзэхээр АНУ-ын визанд ороод бүтэлгүйтэж байснаа санав. Техник, технологи хөгжинө гэдэг сайхан юм аа.

Харин Sportbox-ийг тусгай суваг болсонд хүмүүс дургүйцэж байгааг сонсоод гайхав. Одоо үед хүний хөдөлмөр, цаг мөч, контентууд бүхэн үнэлэгдэх ёстой. Гадаадын сувгууд тоглолтуудын дээд камер, хажуугийн камерыг авахын төлөө хичнээн их мөнгө зардаг билээ. Бид АНУ-д очоод NBA үзсэн ч хэтэрхий хол суудалтай бол адилхан дэлгэцээр л тоглолтоо үзнэ шүү дээ. Дээд болон ойрын тусгалтай камер, сайн мэдрэмжтэй зураглаач л бидэнд бодит мэдрэмжийг өгч чадна. Энэ бүхнийг үнэлэгдэх ёстой гэдгийг би бүрэн хүлээн зөвшөөрч байна.

Спорт фанатын сэтгэгдлээс...

 

 

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.