Төрийн банк нь “Албан Журмын Даатгагчдын Холбоо” ТББ-тай “Харилцан ойлголцлын санамж бичиг”-т гарын үсэг зурлаа

2014/01/28
Share |
Хүмүүс:
 Төрийн банк нь “Албан Журмын Даатгагчдын Холбоо” ТББ-тай “Харилцан ойлголцлын санамж бичиг”-т гарын үсэг зурлаа


Төрийн банк нь Монгол орон даяар байрлах 540 гаруй салбар нэгжээрээ дамжуулан нийт ард түмэндээ банкны бүх төрлийн бүтээгдэхүүн, үйлчилгээг найдвартай, эрсдэлгүй хүргэж ажиллаж байгаа билээ.

 


Бид даатгалын зуучлалын үйл ажиллагааг хэрэгжүүлэхийн хүрээнд эхний ээлжинд Даатгалын компаниудтай хамтран ажиллах гэрээг байгуулж банкны бүтээгдэхүүн үйлчилгээг даатгалын үйлчилгээтэй хослуулан харилцагч, үйлчлүүлэгч нартаа банк даатгалын цогцүйлчилгээг нэвтрүүлж эхлээд байна.

 


Дараагийн үе шатанд Төрийн банк нь Жолоочийн хариуцлагын албан журмын даатгалыг банкны системд анх удаа нэвтрүүлэхээр “Албан Журмын Даатгагчдын Холбоо” ТББ-тай “Харилцан ойлголцлын санамж бичиг”-т гарын үсэг зурж, жолоочийн даатгалыг салбар нэгжүүдээр хийж эхлэхэд бэлэн боллоо.

 

 

Ийнхүү “Албан Журмын Даатгагчдын Холбоо” ТББ-тай хамтран ажилласнаар Төрийн банк нь Жолоочийн Даатгалын тухай хуулийн хэрэгжилт, иргэдийн хуулийн өмнө хүлээх хариуцлагыг нэмэгдүүлэх, зам тээврийн ослын улмаас бусдад учирсан хохирлыг нөхөн төлүүлэх хуулийн зорилтын хүрээнд өөрийн салбар, нэгжээрээ дамжуулан иргэдэд сурталчлах, Төрийн нэрийн өмнөөс хуулийг хэрэгжүүлэхэд хамтран оролцож, банкнынийгмийн хариуцлагын үүргээ биелүүлж байгаагаараа онцлог үйл явдал болж байна.

 


Нийт харилцагчиддаа дуулгахад,

Улаанбаатар хотод Баянгол, Баянзүрх, Чингэлтэй дүүрэгт байршиж буй Төрийн Банкны Төв салбар, Занабазар салбар, Бөмбөгөр салбар, Өргөө тооцооны төв, 17-ын буудал тооцооны төв, Цайз тооцооны төв, Чулуун-Овоо тооцооны төвөөстун удахгүй;

 


Орон нутагт Төв аймаг, Дархан-уул, Зүүнхараа, Дундговь, Сүхбаатар болон Хөвсгөл аймгийн төв болон дээрх аймгуудын бүх сумдын нэгжүүдээр дамжуулан даатгалын дараах бүтээгдэхүүн, үйлчилгээг авах боломжтой боллоо.Үүнд:

 


• Хүүхдийн гэнэтийн ослын даатгал
• Жолоочийн хариуцлагын даатгал
• Тээврийн хэрэгслийн даатгал
• Иргэд, албан байгууллагын эд хөрөнгийн даатгал
• Орон сууцны даатгал

 


Та “Практикал даатгал” ХХК, “Соёмбо даатгал” ХХК, “МИГдаатгал” ХХК, “Номин даатгал” ХХК-тай хамтран ажиллах гэрээний хүрээнд хийгдсэн бүтээгдэхүүнийг банкны салбар нэгжээр дамжуулан авсанаар дараах давуу талуудыг мэдрэх болно.
- Даатгалын хамгаалалт ХАМГИЙН ӨНДӨР
- Даатгалын хураамж ХАМГИЙН БАГА

 


Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
зочин УИХ-ын гишүүн байсан хүмүүс гоогоо юм аа. Төрийн ажлаар бизнес хийгээд л.
IP:202.126.89.209  2014-01-29 08:45:54
asKes4a880b more about the author order levaquin abilify cymbalta
IP:46.161.9.20  2016-06-05 11:17:39
nyaepuwv MpBSibjoivtzuzbzxh, [url=http://xxjssoddsavm.com/] xxjssoddsavm[/url], [link=http://jlzsrlldrgpi.com/ ]jlzsrlldrgpi[/link], http://blescycjiozt.com/
IP:46.161.9.32  2016-11-07 00:21:07
DorothyDor wh0cd197572 levitra usa
IP:46.161.9.24  2017-02-15 01:36:58
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8810-1274 утсаар хүлээн авна. тэмдэгт.