Хүмүүс: |
Шар айргийн премиум брэнд Heineken санаанд багтамгүй адал явдал хайгчийг шалгаруулах “Voyage” хөтөлбөрийг эхлүүлснээр “Улаанбаатарын адал явдал эрэлхийлэгч”-ээр Б.Билгүүнзаяа бүсгүй тодорч Номхон далайд шумбах аялалын эрхтэй болсон билээ.
Адал явдал эрэлхийлэгч маань хамгийн дотны хүнтэйгээ хамт Тайландын үзэсгэлэнт Пукет аралд жуулчлан тэр хавийн Номхон далайн гүний гайхамшигт ертөнцтэй танилцан, хэзээ ч мартагдашгүй дурсамжтай ирлээ.
Энэ тухайгаа Б.Билгүүнзаяа ярихдаа: "урьд нь Heineken брэнд Монголын хэрэглэгчидээ Хөлбөмбөгийн аваргуудын лигийн финалын тоглолт үзүүлэхээр Лондонд явуулж байсныг нь мэднэ, харин энэ удаад өөрөө ялагчаар тодорч Номхон далайн усанд шумбан, шинэ орчинд шинэ мэдрэмж авсандаа туйлын баяртай байна, Heineken брэндэд талархаж байгаагаа дамжуулъя" гэжээ.
Эх сурвалж: MCS.mn