Хэвлэл мэдээлэлийн хэрэгсэл байцаадаг,шалгадаг газар биш/ хөөрхий эхийг нь бүү зовоо/

2014/02/04
Share |
Хүмүүс:
Хэвлэл мэдээлэлийн хэрэгсэл байцаадаг,шалгадаг газар биш/ хөөрхий эхийг нь бүү зовоо/

21 настай найз бүсгүйгээ зодож хөнөөсөн гэх Алтанхүүгийн талаарх мэдээлэл маш их гардаг. Тэгвэл хамгийн сүүлд түүний нагац эгч гэх Болормаа хэмээх хүн талийгаачийн талаар эвгүй мэдээлэлийг нийгэмд тараасан. Түүнийг архи их уудаг,өөр хүнээс жирэмсэн болсон гэгчлэн мэдээлэлүүдийг тараасан юм. Түүнчлэн massnews.mn сайт гэнэт энэхүү хэргийн талаар ихээхэн сурвалжлах боллоо. Хамгийн сүүлд гэхэд хагацал шаналалдаа шаналж буй ээжрүү нь хүртэл утсаар залгаж, янз бүрийн асуулт асууж сэтгэлийг нь өвтгөх юм. Үнэхээр сэтгүүлч  шударга үнэний дуу хоолой байх ёстой. Тиймээс үнэн зөвийг л нийтэл... сэтгүүлч хүн шалгах байцаах эрхгүй гэдгийг хэлмээр байна. Шүүх цагдаагийн байгуулга ажилаа мэдэж байгаа шүү дээ. Massnews.mn сайт дээр гарсан мэдээлэлүүдийг хүргэж байна.

 

1-21 настай талийгаач Ц-гийн үхэлд буруутгагдаад байгаа Алтанхүүгийн үеэлийн эхнэр Н.Болормаатай ярилцлаа. Энэ хүнийг хайж уулзах болсоны учир нь Алтанхүү болон талийгаач хоёрыг сайн мэддэгээс гадна талийгаачийг хамгийн анх эмнэлэгт хүргэсэн хүмүүсийн нэг юм.

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 Н.Болормаа:


 ТАЛИЙГААЧ Ц-ГИЙН БОДИТ ТӨРХИЙГ ИЛЧИЛНЭ


- Өөрөө Алтанхүүгийн үеэлийн эхнэр. Талийгаач охинтой хэзээ анх танилцсан бэ?

-Манай нөхөр, Алтанхүү бид үе тэнгийн хүмүүс учраас найз нөхдийн холбоотой байдаг. Талийгаачтай 2013 оны 08 сарын 03-нд манай нөхрийн төрсөн өдрөөр Алтанхүү анх дагуулж ирээд танилцаж байсан. Тухай үед бид нар караокед дуулж, хамтдаа баяр тэмдэглэцгээсэн.

- Хөршүүдийн яриагаар талийгаач охиныг нилээн уудаг байсан гэх мэдээлэл бий. Энэ тал дээр та юу хэлэх вэ?

- Анх удаа уулзаад л их уудаг юм байна гэж бодож байсан. Нэг оройн баяр дээр л гэхэд 10 –аад шил Алтанговь пиво уусан. Бас их сайн даадаг нь анзаарагдсан. Уухаараа нүд нь бага зэрэг улайгаад, их нүүрэмгий болдог охин байсан. Ер нь бол уудаг, сайн ч даадаг байсан.

- Алтанхүүтэй энэ охин хэдий хугацаанд хамт амьдарч байсан бэ?

-Би энэ ярилцлагаар бүх мэдээллийг ярихгүй. Ерөнхий зүйлүүдийг ярина гэж тантай ярилцсан. Энэ хоёр наадмын үеэр танилцаж, анх уулзсан өдрөө хамт хоносон гэж ярьж байсан. Талийгаач “Эгчтэйгээ муудалцчихлаа” гээд  2 хоногийн дараа Алтанхүүгийнд ирсэн байна лээ. Тэгээд энэ өдрөөс хойш намрыг хүртэл ирж очоод л хамт  байдаг байсан. Ах нь гээд залуу цэрэгт явахынхаа өмнө талийгаачийн юм хумыг авчирж өгөөд явсан. Ирж очсоноос нь хойш тооцвол 4 сар орчим хамт байсан.

-Та тэдэнтэй ойр байж, мэдэхийн хувьд тэр хоёрт маргалдах шалтгаан байдаг байсан уу?

-Нэг удаа Алтанхүү, талийгаачийг “Өөр хүнээс жирэмсэн болсон байна. Эмнэлэгээс гэрлүүгээ хүргэж өгчихөөд ирлээ” гээд манайд ирсэн. Мэдээж өөр хүнээс жирэмсэн болсныг нь мэдэх ямар олиг байхав дээ. Бид хоёр түүнээс асууж сураглахад, “Эмнэлэгт үзүүлэхэд хоног хугацаа нь зөрөөд байна” гэсэн. Талийгаач өөрөө “ Чинийх л юм байх гэж бодсон юм. Уучлаарай одоо авхуулчихья” гээд уйлаад байхаар нь юу ч дуугаралгүй талийгаачийг гэртээ хүргэж өгчихөөд манайд хүрч ирээд “Харимааргүй” байна гээд 3 хоносон. Тэгсэн бид нарыг ажил дээр байхад талийгаач Алтанхүүрүү “Гэртээ ирэхгүй бол амиа хорлоно” гээд утасдаад байхаар нь гэрлүүгээ явсан. Тэр жирэмсэн болгосон залуу нь гэр бүлтэй хүн байдаг. Утас нь ч надад бий. Ийм асуудлаас болоод Алтанхүү, талийгаачтай “Хамт амьдарч чадахгүй нь ээ” гээд байр түрээсэлж өгөх гэж байтал “Хамаатныхаа хүүхэдтэй хамт байр түрээсэлмээр байна” гээд байсан чинь үнэн хэрэгтээ өөр залуутай байр хөлслөх гэж байсан нь мэдэгдсэн. Талийгаачийн талынхны ярьж байгаагаар Алтанхүү араас нь гүйж, гуйж авч ирдэг байсан гэж худлаа. Тэр охин яаж мэссэж бичиж өөрөө гуйж, уйлж унждаг байсныг нь бид мэднэ. Баталгаа ч байгаа. Бас Алтанхүүг нэг удаа хөдөө явсан хойгуур өнгөний өвчин авчирсан байсан. Үхсэн хүнийг мууллаа гэж хүмүүс хэлэх л байх. Гэхдээ үнэн юм үнэнээрээ сайхан гэдэг. Ямар эмнэлэгт үзүүлж, эмчилгээ хийлгэж байсан гээд дэлгэх баримтууд нь байгаа. Шүүх хурлын дараа би дэлгэрэнгүй ярилцлага өгч, баримтуудыг үзүүлэх болно.

- Талийгаачийг Алтанхүү үнэхээр зодоод алчихсан юм уу?

-Тийм юм үнэхээр болоогүй ээ. Энэ хэвлэл мэдээллүүдээр бичиж байгаа бүхэн худлаа. Стратегийн өмгөөлөл гэж шүүх, цагдаа, эмч нараас нь бодит үнэнийг асуугаагүй байж өөрсдөө зохиож нийгмийг цочирдуулахыг хэлдэг юм болов уу гэж гайхаж сууна. Хэрэг шалгагдаж дуусаагүй байхад би энэ талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөх эрх байхгүй.энд дарж үргэлжлэлийг

 

2-21 настай Ц гэгч охины үхэлтэй холбоотой мэдээллийг хамгийн  анх хэн олон нийтэд дэлгэсэн  бэ?


 

Дээрхи  Азхүү гэгч залуугийн Фейсбүкийн мэдээллээс харахад  сэжигтэн Алтанхүү нь 2013 оны 11 сарын 15 –нд /Найз охиноо үхдэл болтол нь зодож хаячихаад эмнэлэгт хүргэж өгөөд одоог хүртэл ор сураггүй байна. Цагдаа нар эрэн сурвалжилж байгаа учир харсан хүн, аль эсвэл таньдаг найз нөхөд нь байвал Цагдаагийн газар мэдэгдэнэ үү!/ хэмээн бичжээ.

 

Тэгвэл яг энэ үед Алтанхүү гэгч нь үнэхээр оргон зайлсан байсан уу?

 

Баттай эх сурвалжийн мэдээлсэнээр Алтанхүү нь 2013 оны 11 сарын 15-ны өдөр Сүхбаатар дүүргийн Цагдаагийн газрын 2-р хэлтэст саатуулагдаж байсан байна.

 

Яагаад энэ ташаа мэдээллийг Япон улсад ажиллаж амьдардаг Азхүү гэгч залуу олон нийтэд дэлгэж, Алтанхүүгийн зургийг шууд тавин хүний эрхэнд ноцтой халдав?

 

Хаанаас ийм мэдэээлэл авсан болох, ямар санаатай уг хэргийн талаар ташаа мэдээлсэнийг сэтгүүлч бидний зүгээс ямар нэгэн таамаг дэвшүүлэх, дүгнэлт гаргах эрхгүй учир уншигч та бүхэн дээрхи бодит мэдээллээс нэгийг тунгаах биз ээ! энд дарж үргэлжлэлийг

3-

“Өдрийн сонин”-ы 2013 оны 12 сарын 11-ний өдрийн нийтлэлд 21 настай талийгаач охины ээж Д.Дуламсүрэн /Нэрээ нууцлан Б.Энхтуяа нэрээр ярилцлага өгсөн/ нь “Миний охиныг хоёр хоног зодсон хэмээн хажуу айлынх нь хүмүүс ярьж байна лээ” хэмээн ярилцлага өгсөн байна.

 

 

 

 

 

        Тэгвэл мэдээллийн эх сурвалжийг баттай болгох үүднээс Алтанхүүгийн зэргэлдээ хаалганы хөрштэй нь уулзаж доорхи ярилцлагыг авлаа.


 

Алтанхүүгийн хөрш 13 тоотод оршин суугч, Барселоны олимпод орлцож байсан Боксын спортын ОУХ-ний мастер, багш дасгалжуулагч  С.Эрдэнэбат:


 

ЯАГААД...? ТЭР ДУЛАМСҮРЭН ГЭГЧ ЭМЭГТЭЙ АМНЫХАА ЗОРГООР ХӨРШҮҮДИЙГ НЬ ХҮРТЭЛ ГҮТГЭЭД БАЙГАА ЮМ БЭ?


 

-Та Алтанхүүгийнхтэй хэзээнээс хойш хөрш амьдарч байгаа вэ?

 

-1995 онд Алтанхүүгийн аав, манай аав хоёр хамт ажиллаж байсан болохоор энэ байрыг байгууллагаас нь өгсөн юм. Алтанхүүг болон аав ээж, ах дүүг нь сайн мэднэ. Их ажилч хөдөлмөрч хүмүүс. Аав нь манай байрны даргаар хүртэл ажиллаж байсан. Манай байрныхан ямар айл вэ гэдгийг нь сайн мэднэ. Миний хувьд хэсэг тусдаа амьдарч байгаад сүүлийн 5 жил энэ байрандаа ээжтэйгээ хамт амьдарч байна.

 

-Та Алтанхүүг хэр сайн мэдэх вэ?

 

-Бид нэг давхарт, зэргэлдээ амьдарсаар ирсэн хүмүүс мэдэлгүй яах вэ дээ. Даруу төлөв, дуу багатай залуу. Гэхдээ таарах болгондоо “-Ахаа сайн уу?, Ажил төрөл тавлаг уу?” гээд л үргэлж инээмсэглэн мэндийн зөрүүтэй өнгөрдөг байсан. Их суурь хүмүүжил сайтай хөдөлмөрч залуу.

 

-Та зэргэлдээ хаалганд амьдардаг хүн. Энэ айлаас дуу чимээ гарахыг сонсож байсан уу?

 

-Манай хоёр зэрэгцээ айл болохоор сайн анзаарвал ус гоожуулах нь хүртэл сонсогддог. Элдэв дуу чимээ гарахыг сонсож байгаагүй. Харин нэг удаа цаг нилээд орой болсон хойно Алтанхүүгийн хаалгыг хүчтэй балбаж, өшигчөөд байхаар нь гарсан чинь 8 сараас хойш Алтанхүүтэй хамт таарах болсон шар охин нилээн халамцуу “Хаалгаа онгойлгооч” гээд нүдэж байсан. Би “Наад айл чинь хүнгүй байгаа юм биш үү?” гэхэд миний үгийн хүлээж авахгүй болохоор нь хаалгаа хаасан. энд дарж үргэлжлэлийг

4-

алийгаач Ц-гийн үхлийн талаархи олон баримтууд нотлогдсоор байна. Манай сайт хэргийн үнэн бодит мэдээллийг хүргэх үүднээс энэ асуудалд хамааралтай бодит гэрчүүдээс нь ярилцлага аван, ээлж дараалан хүргэж байгаа. Энэ удаад талийгаачийн ээж Д.Дуламсүрэнтэй уулзаж, ярилцлага авахаар утсаар нь холбогдоход тэрээр Баянхонгор аймагт байгаа учир уулзах боломжгүй тул  утсаар ярьж, зарим нэг тодруулгыг хийлээ.

 

 

“-Хэвлэл мэдээллээр цацагдаж байгаа мэдээллүүд үнэн үү? Хэн анх ийм яриаг гаргасан бэ?” гэсэн сэтгүүлчийн асуултанд  хариулахдаа тэрээр “Хэвлэлээр гарсан мэдээллүүд хэвлэлийнхэний л алдаа байх. Би ёстой мэдэхгүй” гэсэн хариултыг өглөө.

 

 

Анх “Үндэсний шуудан”, “Өдрийн сонин”-уудад Д.Дуламсүрэн нь нэрээ нууцлан Энхтуяа нэрээр ярилцлага өгөхдөө “-Таван цул эрхтэн нь бяцарсан, элэг нь задарсан байсан учраас оёсон, 48 цаг зодсоныг хөршүүд нь гэрчилсэн” хэмээн дурьдсан юм. Гэсэн хэдий ч өөрөөс нь энэ талаар тодруулахад “Би тэгэж хөршүүд нь нотолж байгаа гэж ёстой хэлээгүй шүү! Сонин нь алдаа мадагтай гаргасан байх. Охин маань өнгөрөхөөсөө өмнө 40 гаран цаг утас нь ty; холбогдоогүй” хэмээн ярилаа.

 энд дарж үргэлжлэлийг

 

 

 

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
jaoiopmser ãåðîèí â çàêëàäêàõ êóïèòü как варить спайс ЗакладкР¸ спайс в КомсомоР»ÑŒÑÐºÐµ кетамин наркотиРº Масло конопляР½Ð¾Ðµ в ОренбурР³Ðµ Купить закладкР¸ россыпь в ЛакинскРµ Шишки ак47 в СковороР´Ð¸Ð½Ðµ КупитьСР¿Ð°Ð¹Ñ россыпьв Глазове Купить закладкР¸ ÑÐºÐ¾Ñ€Ð¾ÑÑ‚Ñ Œ a-PVP в ПрохладР½Ð¾Ð¼ çàêëàäêè ñîëè ñåâàñòîïîëü закладкР° для книг киев ЗакладкР¸ стаф в ЛахденпР¾Ñ…ÑŒÐµ купить Орех ЛесосибР¸Ñ€ÑÐº купить КристалР»Ñ‹ ЯлутороР²ÑÐº ЗакладкР¸ бошки в Реутове Ð¡ÐºÐ¾Ñ€Ð¾ÑÑ‚Ñ Œ в Янауле Купить закладкР¸ трамадоР» в Туле ЗакладкР¸ бошки в Ð¡Ð²ÐµÑ‚Ð»Ð¾Ð³Ñ €Ð°Ð´Ðµ ñîëè çàêëàäêè çàïîðîæüå Купить Гашиш в Жуковка Реагент в Купине купить Герасим Ð’Ð»Ð°Ð´Ð¸Ð²Ð¾Ñ Ñ‚ок рецепт цикломеР´ brat cc фен закладкР¸ москва купить HOMER Олонец Купить соль в Горячем Ключе çàêëàäêè â åêàòåðèíáóðãå ñêîðîñòè что можно сделать из мака Купить НаркотиРºÐ¸ в Олонце что такое кокс наркотиРº 24dd biz нонарко форум ЗакладкР¸ ÑÐºÐ¾Ñ€Ð¾ÑÑ‚Ñ Œ a-PVP в БоровскРµ купить гашиш екатериР½Ð±ÑƒÑ€Ð³ Купить методон в Шарье
IP:5.8.47.129  2018-01-09 06:31:21
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.