Зургаан жилийн өмнө сураггүй болсон хүү малчин айлд зарцлагдаж байжээ

2014/02/05
Share |
Хүмүүс:
Зургаан жилийн өмнө сураггүй болсон хүү малчин айлд зарцлагдаж байжээ

“Өдрийн сонин”-ы тэргүүн нүүрэнд “Гэрийнхээ гаднаас алга болсон хүү зургаан жил айлын мал хариулж байгаад иржээ” гэсэн гарчигтай нийтлэл уншив. Амьдын хагацал гээч нь зовлонгийн туйл гэдэг юм билээ. Үхсэний хойноос үхэх биш гэж монголчууд сэтгэлээ хатамжилдаг бол амьдын хагацалд ороход чулуу шиг зүрхтэн ч мохож, сөхөрдөг.

Р.Түмэнжаргалынх хэмээх нэгэн айл одоогоос зургаан жилийн өмнө 11 настай хүүгээ ор сураггүй алджээ. Ёстой л үхтэл үр харам гэгчээр Р.Түмэнжаргал хүү Рэнцэнгээ бүх аймгаар явж хайж, цагдаа сэргийлэх, бөө үзмэрч гээд сураг гаргаж болох бүх газраар явжээ.

Эцэст нь хүүгээ бүр мөсөн алдсан юм биш байгаа гэж бодож байсан ч сэтгэлийн мухарт горь тасралгүй өдий хүрсэн аж. Гэтэл өнгөрсөн арванхоёрдугаар сарын 30-ны орой ахынхаас нь залгаж хүүг нь ирсэн гэж хэлсэнээр энэ учир битүүлэг хэргийг учиг тайлагдсан байна.

Хүү алга болсон нь ч кино шиг хачирхмаар. Монгол нутагт минь ийм явдал болдог юм байна гэж бодмоор. 2008 оны наймдугаар сарын 12-нд Рэнцэн хүү гэртээ дүү нартайгаа байжээ. энд дарж үргэлжлэлийг

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.