МҮОНРТ-ийн Ерөнхий захирал М.Наранбаатарын хүсэлтээр шүүх хурал дахин хойшиллоо

2014/02/05
Share |
Хүмүүс:
МҮОНРТ-ийн Ерөнхий захирал М.Наранбаатарын хүсэлтээр шүүх хурал дахин хойшиллоо

МҮОНРТ-ийн Ерөнхий захирал М.Наранбаатарын ажлаас халсан шийдвэрийг үндэслэлгүй гэж үзэн МҮОНТ-ийн захирал асан Ч.Даваабаяр өнгөрсөн оны арваннэгдүгээр сард шүүхэд гомдол гаргасан билээ. МҮОНРТ-ийн Ерөнхий захирал М.Наранбаатар нь Ч.Даваабаярыг ажлаас халах шийдвэр гаргахдаа нягталж шалгалгүй, ямар ч үндэслэлгүйгээр хууль бусаар халсан, хувь хүн, ажил албан тушаалын нэр төрд халдсан хэмээн Иргэний хэргийн анхан шатны хоёрдугаар  шүүхэд хандсаныг шүүх үндэслэлтэй гэж  үзэн хэрэг үүсгэсэн.

Анхан шатны шүүх хурал нэгдүгээр сарын 8-нд болох байсан. Гэвч тус хэргийг хариуцагч тал болох МҮОНРТ-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгчийн хүсэлтээр нэгдүгээр сарын 29-нийг хүртэл хойшлуулсан билээ. Энэ үед М.Наранбаатар нь нэр бүхий зарим мэдээллийн хэрэгслээр  “Ч.Даваабаяр шүүхээс нэхэмжлэлээ татлаа” хэмээн ташаа мэдээлэл тараасан. Мөн ажлаас халсан тушаалаа олон нийтийн мэдээллийн хэрэгслээр цацсан нь хувь хүн, ажил албан тушаалын нэр хүндийг унагаах гэсэн санаатай үйлдэл байж болзошгүй гэж зарим эх сурвалж мэдээлж байсан юм.

зассан.

Иргэний хэргийн анхан шатны хоёрдугаар шүүх Ч.Даваабаярын нэхэмжлэлийг өнөөдөр хэлэлцэх байсан ч мөн л хариуцагч талын хүсэлтээр хоёрдугаар сарын 12 хүртэл хойшлууллаа. Энэ талаар хариуцагч талын өмгөөлөгчөөс тодруулахаар холбогдоход Шүүх хурал 14 хоногийн хугацаатай дахин хойшилсон гэсэн хариу өглөө. Чухам ямар шалтгаанаар энэ хэргийг хойшлуулаад байгаа нь нэг талаасаа олон нийтэд хардлага төрүүлж байна. МҮОНРТ-ийн Ерөнхий захирал М.Наранбаатар зөв шийдвэр гаргасан юм бол удаа дараа шүүх хурал хойшлуулах хүсэлт гаргалгүй, шийдүүлчихэд асуудал баймааргүйсэн. Тодорхой бус шалтгаанаар шүүх хурлыг удаа дараа хойшлуулах хүсэлт гаргаж буй нь МҮОНРТ-ийн Ерөнхий захирал  М.Наранбаатар гаргасан шийдвэртээ эргэлзэж, шүүхэд хэрхэн тайлбарлахаа мэдэхгүй байгаа юм болов уу.

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
uu naranbaatar yalzarlaa boliochee
IP:202.131.233.174  2014-02-06 10:44:48
h Наранбаатар тойрон хүрээлэгчидтэйг ээ мөнгө иддэг гээ биз дээ
IP:202.131.233.174  2014-10-30 17:29:19
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8810-1274 утсаар хүлээн авна. тэмдэгт.