Хүмүүс: |
“Монголын мисс, мистер-2011” тэмцээний “Модель мисс” өргөмжлөл хүртсэн тэрбээр гоо сайхан, хүч тамирын спорт гэлцдэг бодибилдинг, фитнессээр арав гаруй жилийн турш хичээллэж байгаа юм билээ. “Калифорни” фитнессийн тамирчин гэгддэг Г.Солонго нэгэнтээ эрчүүдийн зүрхэнд дурлалын сум зоосон тачаангуй бүсгүйгээр тодорсон удаатай.
Зүс царай, биеийн галбираар өнөө цагийн миссүүдийг ч өмнөө гишгүүлэхгүй хэмээн бардамхан хэлдэг энэ бүсгүй өөрт байгаа бүхнээ үнэлж сурах хэрэгтэйг үеийнхэндээ зөвлөсөн байдаг. Тэгвэл Солонго өөрийгөө өндөрөөр үнэлж Арабын шах залуутай 10 жил ханилсан. Одоогоос 2,3 жилийн Араб нөхрөөсөө салсан Солонгийн тансаг хэрэглээг гайхах хүн олон.
Түрүүвчинд нь 1000 доллар дор хаяж явдаг энэ бүсгүй өдгөө 40 дөхсөн ч 18 тай бүсгүй шиг харагдаж чаддаг. Тэгвэл Солонго энэ удаа дахин харийн эрийн цайг чанахаар шийдэж саяхан гэрлэлтээ батлуулсан байна.
Тэрээр Jason Jay хэмээх залуутай суусан юм. Хосууд бал сарын аялалаараа хувийн нисдэг тэрэгээрээ дэлхийг тойрох гэнэ шүү.