Монгол Улс хоёрхон сарын шатахууны нөөцтэй

2008/05/22
Share |
Хүмүүс:
Монгол Улс хоёрхон сарын шатахууны нөөцтэй

ОХУ-ын “Роснефть” компани Монгол Улсын мянганы хөгжлийн зам дагуу 100 ширхэг шатахуун түгээх станц барих саналыг Засгийн газарт тавьсан нь саяхан. Гэтэл үүнийг УИХ-ын гишүүд хүлээн авахгүй гэдгээ янз бүрээр илэрхийлж байгаа. Энэ бүхэн нь орос ах нарын дургүйг хүргэсэн гэнэ. Тиймээс тэд тавдугаар сард Монгол Улсад нийлүүлэх шатахуундаа 25 хувийн хязгаарлалт тавина гэж “сүрдүүлжээ”, саяхан. Тэгтэл Монгол Улс нэг ч хоногийн шатахууны нөөцгүй боллоо гэх мэдээлэл хэвлэлээр цацагдах болсон. Нефть, нефтийн бүтээгдэхүүнийхээ 90 гаруй хувийг ОХУ-аас авдаг манай улсад энэ нь түгшүүрийн дохио байсан гэлтэй. Үнэндээ Монгол Улсад өнөөдөр хоёрхон сарын шатахууны нөөц бий гэнэ. Тэгэхдээ энэ нь хувийн борлуулагч компаниудын агуулахад байгаа гэдгийг албаны хүмүүс Эдийн засгийн байнгын хорооны хуралдаан дээр мэдэгдэв. Ямар ч байсан Монгол Улс хоёр сарын шатахууны нөөцийг бүрдүүлэх савтай аж. Энэ савыг шатахуунаар дүүргэхэд 120 тэрбум төгрөг шаардагдана. Үүнийг Засгийн газрын нөөц хөрөнгөөс гаргахыг гүйцэтгэх засаглал дангаараа шийдэхгүй. Тиймээс Эдийн засгийн байнгын хорооны өчигдрийн хуралдаанаар Газрын тосны бүтээгдэхүүний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон “Газрын тосны бүтээгдэхүүний хангамжийг нэмэгдүүлэх талаар авах зарим арга хэмжээний тухай” УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэх эсэхийг шийдсэн юм. Монгол Улсад нефть боловсруулах томоохон үйлдвэр байгуулахад дор хаяж долоо, жижгийг барихад гурваас дөрвөн жил шаардагдах нь. Дотооддоо нефть боловсруулах үйлдвэртэй болтол шатахууны үнийг тогтвортой барихын тулд “Газрын тосны бүтээгдэхүүний хангамжийг нэмэгдүүлэх талаар авах зарим арга хэмжээний тухай” УИХ-ын тогтоолын төслийг боловсруулж, УИХ-аар хэлэлцүүлэхээр боллоо. Үүнийг ч хэлэлцэх ёстой гэж тус байнгын хорооны гишүүдийн олонхи нь дэмжив.

Эх сурвалж: Өнөөдрийн Монгол

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.