Хаагийгийн эрүүл явах хамгийн том шалтгаан

2014/02/10
Share |
Хүмүүс:
Хаагийгийн эрүүл явах хамгийн том шалтгаан

Намайг хүүхэд байхад Монголд маань хип хоп хамтлагууд борооны дараах мөөг шиг л олноор бий болж билээ . Түүн дотор “ICE TOP” гэх хамтлаг ид мандан бадарч гарч ирсэн. “Энэ миний хайр”, “Жаргал даахгүй зовлон”, “Уйлах эрхгүй хайр”, “Миний муу нийслэл хот”, “Хит”  зэрэг анхлан гаргасан дуунууд нь тухайн үедээ залуусыг байлдан дагуулж тэдний сэтгэл зүрхэнд хоногштол хит болж чадсан. Найз нөхдөөрөө нийлэн орцонд дууг нь даган дуулдаг байсан охид хөвгүүдийн нэг.Нэгэн цаг үед Монголын хип хоп урлагт манлайлж байсан Ice top хамтлагийн Хаагий буюу Б.Хатанбаатар нойр булчирхайн хорт хавдар туссан гэх мэдээ олон шүтэн бишрэгч залуусын сэтгэлийг эмзэглүүлсэн билээ. Тийнхүү “Халуун сэтгэл” хандивын тоглолт хийснээр Япон орныг зорин эмчлүүлээд ирсэн юм. Тэгвэл эдгээд ирсэн Хаагий маань охинтой болсон. Ямар ч хүнд сэтгэлийн дэм гэдэг хамгаас илүү чухал,тиймдээ ч Хаагий охиныхоо төлөө илүү ихийг хийж,эрүүл саруул байх биз ээ.




Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.