Ч.Уранхолбоо, Б.Түвшинбаяр: Хүнд жинхэнэ аз жаргалыг хоёр л зүйл мэдрүүлдэг. Нэг нь хайрлах, нөгөө нь хайрлуулах

2014/02/12
Share |
Хүмүүс:
Ч.Уранхолбоо, Б.Түвшинбаяр: Хүнд жинхэнэ аз жаргалыг хоёр л зүйл мэдрүүлдэг. Нэг нь хайрлах, нөгөө нь хайрлуулах

Chuhal.mn сайт "Гэгээн хайрын өдөр"-ийг тохиолдуулан зөвхөн хайрын ертөнцөөр аялуулахаар шийдэж, анхны ярилцлагаа хүргэх гэж байгаадаа баяртай байна.

 

Хайрыг хүмүүс янз янзаар л тайлбарладаг. Гэвч хамгийн үнэн нь амьдралын гэрэл гэгээ, аз жаргал гэдэгтэй хүн бүр санал нийлэх бизээ. “Зөвхөн хайрын тухай ярилцъя” цуврал ярилцлагын маань хамгийн анхны зочноор залуу монголын гэр бүлүүдийн үлгэр жишээ болж яваа  дуучин Ану буюу Ч.Уранхолбоо болон түүний нөхөр Б.Түвшинбаяр нарыг урьлаа.

 

Тэд анх яаж бие биенийгээ харж байсан, анхны болзоо, анх хэзээ хаана хайраа илэрхийлж байсан гээд л... тэдэнтэй зөвхөн гэгээн хайрых нь тухай ярилцсанаа хүргэж байна.  Дашрамд дуулгахад дуучин Анугийн нөхөр болох Б.Түвшинбаяр ийнхүү анх удаа манайд сайтад ярилцлага өглөө. 

 

 

-Зөвхөн хайрын тухай ярилцах буландаа урьж байна. Бие биенийгээ анх харсан тэр үеийг дурсаач... Тухайн үед юу хийж байв. Танилцах гэж хөглөж байв уу. Хосуудын анх танилцаж байсан тэр мөч санаанаас нь гардаггүй гэдэг. Та хоёрын түүхийг сонирхвол...

 

Ч.Уранхолбоо:  Анх үсчинд, бид хоёр нэг салоноор үйлчлүүлдэг байж таарсан. Надад таалагддаг сайхан нүд, харц түүнд минь байсан. Хүмүүстэй харьцаж байааг нь, үйлдлээс нь харахад их буурь суурьтай, Олон таван үггүй санагдаж байсан. Ямартаа ч эргээд бодоход түүний минь нүд хамгийн их таалагдаж байсан.

 

 

Б.Түвшинбаяр: Цав цагаан хувцастай доошоо харсан, аймар их зантай харагдсан. Би их сандарсан, зүрх хурдан хурдан цохилоод л байсан. Би хааяа нэг харахаар надруу огт харахгүй, намайг огтхон ч анзаарахгүй байсан. Тэгээд яг гарахдаа намайг харсан. Тэр үед маш их сандарсан зүрх хүчтэй цохилж байлаа. Би ямар харагдаж байгаа бол, юу өмссөн билээ гэж хүртэл бодогдсон.

 


- Хайрын юу гэж боддог вэ? Хайрын тухай бодлоосоо хуваалцаач

 

Ч.Уранхолбоо: Хайрын тухай ном зохиолоос, киноноос л харж мэддэг жоохон охин байсан. Харин өнөөдөр нэг л мэдэхэд, хүний хань, хөөрхөн охины ээж болчихсон сууж байна. Одоо өөрийнхөө зогсож байгаа энэ зогсоолоос эргээд харахад хайр гэдэг зүйл тэр чигээрээ амьдралыг бүтээдэг хамгийн хүчтэй энергийн урсгал гэж мэдрэгдэж байна. Мэдээж олон төрлийн хайр байдаг. Гэхдээ энэ дотроос хамгийн чухал, хамгийн нандин, хамгийн үнэ цэнэтэй хайр нь гэр бүлийн хайр юм байна. Өөрөө үр хүүхэдтэй болж байж энэ бүгдийг илүү сайн ойлгож байна. Одоо хайр гэж энэ сайхан зүйлээр тэжээгдээд амьдарч байна.энд дарж үргэлжлэлийг

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!