Хүмүүс: Цахиа Элбэгдорж | |
АНУ-ын Нью-Йорк хотноо 2 сарын 6-13-д болж буй олон улсын хамгийн том,шилдэг загвар зохион бүтээгчдийн загварыг танилцуулах “Мercedes Benz New York fashion week” загварын долоо хоногийн арга хэмжээнд Монгол Улсаас төлөөлөн дизайнер Г.Зол цэцэг (Katya-Zol) маш амжилттай ажиллаж байна.
Загвар зохион бүтээгч Г.Золцэцэг уг загварын долоо хоногт зориулан Монгол үндэсний хувцасны төрхийг илтгэсэн 3 коллекц нь зөвхөн үндэсний түүхий эд болох ноос ноолуур, нэхий ,эсгий, сарлагын хөөвөр, арьсан бүтээгдэхүүнээр хийлгэж нарийн ур хийцтэй гоел чимэг зүүлттэй хослуулсанаараа маш өвөрмөц юм.
Тэнд цугласан зочид болон, дизайнеруудын гайхширлыг Катяа Золын загварууд гайхшируулж байна. Түүний энэхүү амжилтийг Монгол улсын ерөнхийлөгч Ц.Элбэгдорж дэмжлээ.