Орос охинд зүрхээ алдсан ”Сүнс”-ийнхний Валентины уран бүтээл

2014/02/13
Share |
Хүмүүс:
Орос охинд зүрхээ алдсан ”Сүнс”-ийнхний Валентины уран бүтээл

Хосуудын баяр бүр эртнээс улбаатай гэдэг. Эртний Ромд Lupercalia хэмээх эротикийн наадам явагддаг байсан бол эртний Орос улсад Петр, Феврониягийн өдөр хэмээх гэгээн баярыг тэмдэглэдэг байжээ. Харин Гэгээн Валентиний өдрийг 16 зууны тэртээгээс тэмдэглэн ирсэн түүхтэй аж. Тодруулбал, 269 онд Ромын эзэн хаан II Клавдий дайчдаа эхнэр авахыг нь хориглосон тушаал буулгажээ.

Тэрээр уг тушаалын үр дүнд дайчдын эр зориг хатуужиж гэр бүлээ гэхээс илүү эзэн хаант улсаа гэх сэтгэлтэй болно гэж найджээ. Гэвч хайр сэтгэлийн хүч мөнхөд оршдгийн жишгээр сэтгэлтэй хосуудыг энэ тушаал зогсоож чадаагүй аж. Ингээд л хайрыг ойлгож биширдэг нэгэн ламтан хосуудыг нууцаар гэрлүүлдэг байсан нь түүнийг алдаршуулахад хүрчээ.

Харин Монголд бол энэ баяр бүр хожуу дэлгэрч одоо л хосууд өргөн тэмдэглэдэг болсон. Гэтэл гэгээн хайрын баярт зориулсан уран бүтээл бараг байдаггүй бөгөөд "Сүнс" хамтлагийн “Валентин 214” хэмээх ганцхан дуу байдаг аж. Тухайн үед олон нийт,  хэвлэлийнхэн Валентийн баярын тухай сайн мэддэггүй байсан учир тус хамтлагийн залуусыг Валентин нэртэй орос охинд сэтгэл алдраад ийм нэртэй уран бүтээл хийсэн хэмээн сонин хэвлэлээр бичиж байсан гэдэг. Ингээд та бүхэнд хуучны ч гэлээ мартагдаагүй сайхан уран бүтээлийг хүргэж байна.


Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.