Мисс Б.Бадамцэцэг, А.Алтаншагай: Бид хоёр бие биендээ анхны харцаар л дурласан

2014/02/14
Share |
Хүмүүс:
Мисс Б.Бадамцэцэг, А.Алтаншагай: Бид хоёр бие биендээ анхны харцаар л дурласан

Зөвхөн хайрын тухай ярилцъя” хэмээх нандин булан маань үргэлжилсээр байна. Өнөөдөр гэгээн хайрын Валентины өдөр. Бид энэ л гэгээн бүхнийг цогцлоосон өдөрт зориулж жаргалтай хосуудаа энэ буландаа урьж байгаа билээ.

 

Хайр хайрын дээд хөөрхөн үрсээ тэвэрсэн хамгийн жаргалтай хосуудынхаа ярилцлагыг бид өнгөрсөн өдрүүдэд уншигч та бүхэндээ хүргэсэн билээ.

 

 
Тодруулбал,
“Ч.Уранхолбоо, Б.Түвшинбаяр: Хүнд жинхэнэ аз жаргалыг хоёр л зүйл мэдрүүлдэг. Нэг нь хайрлах, нөгөө нь хайрлуулах”,

 


 “Мисс Б.Гэрэлчулуун З.Онон: Бурхан бидэнд сайхан бэлэг харамгүй өгдөг ч хамгийн том нь бидний хайрын үрээс соёолсон энхрий үр минь”,    хэмээн тэд гэгээн хайрын тухай хамгийн сайхан бүхнийг хуучилсан.

 

Хайрын баяр тохиож байгаа энэ өдөр нандин булангийн минь зочноор 2010 оны тэргүүн мисс болон түүний хайртай залуу А.Алтаншагай нар оролцож байна.

 

 

- Хайрыг юу гэж боддог вэ? Хайрын тухай бодлоосоо хуваалцаач.


Б.Бадамцэцэг: Хайр гэдэг үгийг сонсохоор дулаахан дотно сонсогддог. Миний хувьд ч гэсэн хайр гэдэг үг маань маш их үнэтэй. Хайр бид хоёрын хувьд итгэл дээр тогтдог гэж боддог. Би хайрыг хамгийн том итгэл л гэж хэлнэ.

 


А.Алтаншагай:
Бие биенийгээ халамжлах хайрлах гэдэг зүйл итгэх итгэл гэж том юмнаас гарч ирдэг байх. Итгэж байж хүнийг хайрлана, ойлгоно, цаашлаад амьдрах гээд бүх зүйл л итгэлээс гарч ирдэг юм болов уу гэж боддог. энд дарж үргэлжлэлийг

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.