Тэ Жангым”-ын бэлтгэсэн Монгол хоолны тухай баримтат кино шуугиан тарьж байна бичлэг

2014/02/14
Share |
Хүмүүс:
Тэ Жангым”-ын бэлтгэсэн Монгол хоолны тухай баримтат кино шуугиан тарьж байна бичлэг

“Тэ Жангым" киногоороо монголчуудын танил болсон БНСУ-ын нэрт жүжигчин Ли Ён И манай улсад өнгөрсөн оны наймдугаар сард ирж, хоолны нэвтрүүлэг, баримтат кино бэлтгээд явсан.Энэ үеэрээ  Монголд хорхог, боодог, борви тойгны шөл гэх мэт Монголын уламжлалт хоолны тухай өгүүлэх “Үндэсний уламжлалт хоол” хэмээх баримтат киноны зураг авалтаа хийсэн юм.

 

БНСУ-ын “SBS” сувгийн баг бүрэлдэхүүн Хүй долоон худагт очин кино зураг авч, “Модерн Номадс” ресторанд зочлон уламжлалт Монгол хоолны тухай нэвтрүүлгээ бэлдээд буцсан байна. Монголчууд бидний амтархан иддэг дээрх хоолуудыг солонгосчууд ч эртнээс иддэг байсантай холбоотойгоор тус киног бүтээсэн гэнэ. Өнөөдөр БНСУ-д Тэ Жангым буюу нэрт жүжигчин Ли Ён И-гийн бэлтгэсэн “Үндэсний уламжлалт хоол” баримтат кино шуугиан тарьж байна.

 

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.