Хакухо Даваажаргал японы иргэн болохоор шийджээ

2014/02/15
Share |
Хүмүүс:
Хакухо Даваажаргал японы иргэн болохоор шийджээ

Японы мэргэжлийн сумогийн дэвжээнд ид бяраа гайхуулан барилдаж байгаа Монголын их хүчтэнүүд тус улсын иргэн болж, Японы сүмогийн дэвжээнд эзэн суудаг болоод байгаа. Монгол сүмочдоос хамгийн анх Кёкүтэнхо Н.Цэвэгням иргэншлээ сольж, Япон улсын иргэн болсон. Энэ мэдээллийг Монголчууд тийм таатайгаар хүлээж аваагүй. Японд хорь гаруй жил амьдарч, хорь гаруй жил сүмо барилдсан энэ эр Японы сүмо бөхийн Нацу башёд түрүүлж, Монгол эрчүүдийн тэсвэр тэвчээр, хатуужил гэж юу байдгыг харуулсан Цэвэгням тухайн үед “Шувуу ч тэр өсч өндийгөөд үрээ орхин нисдэг, эр хүн насанд хүрээд хэзээ нэгэн цагт аавын гэрээс өрх тусгаарладаг. Хүн, шувуу хоёр өссөн гэр нутгаа үргэлж санаж сарвайж, эргэж тойрч байдаг.

 


Би Монгол гэдэг эцгийн гэрээс эрийн цээнд хүрээд өрх тусгаарлан Япон гэдэг хадамтай боллоо гэж ойлгодог. Намайг Японы иргэн болсон ч өссөн төрсөн налайхчууд минь гавьяат тамирчнаар тодорхойлж дэмжиж төрийн хүндтэй шагналыг олгосон. Гол нь шагналдаа биш, надад итгэл хайраа хайрлаж байна гэж би ойлгосон. Аль улсын иргэншилтэй байх нь хамаагүй болов уу. Харин сэтгэл зүрх юуны төлөө цохилж байгаа нь чухал байх.”гэж мэдэгдэж байлаа. Япон айлд хүргэн орж, Японы иргэн болсон Цэвэгнямын араас саяхан Токитэнкү А.Хүчитбаатар Япон улсын иргэн болжээ. Хүчитбаатарын хувьд Төв аймгийн харьяат, Улсын начин Ж.Алтангадасын хүү. Удам залгасан энэ бөх залуу төрсөн нутаг усандаа тун элэгтэй ханддаг. Төв аймгийн 90 жилийн ойгоор Японоос түргэн тусламжийн хоёр ч машин ачуулж, нутгийнхнаа баярлуулж байсан нэгэн.

 энд дарж үргэлжлэлийг

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.