О.Цагаанзам: Хаана ч атга ясаа хаяад, аяга цусаа асгаад үхсэн надад гомдолгүй

2014/02/17
Share |
Хүмүүс:
О.Цагаанзам: Хаана ч атга ясаа хаяад, аяга цусаа асгаад үхсэн надад гомдолгүй

Халимагийн нэрт  туульч О.Цагаанзам Монгол Улсын иргэн болох хүсэлтээ Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид тавьсныхаа дараа  “Халимагууд бид Монгол нутагт ирэх,  адис авах дуртай байдаг юм. Боломж гарвал Монголд ирэх юмсан гэсэн сэтгэл бидний цусанд байдаг.” хэмээн ярьж байсан юм. Хэдийгээр манай Ерөнхийлөгч түүний хүсэлтийг хүлээж аваагүй ч, О.Цагаанзам Монгол руу татагдсан хэвээрээ л байна. Тэрбээр Ерөнхийлөгч асан Кирсан Илюмжиновын дэргэд дөрвөн жил шадарлаж, Үзэл суртал хариуцсан нарийн бичгийн даргаар ажиллаж байгаад өөрийн хүсэлтээр түүний дэргэдээс явснаа хэлдэг.  

О.Цагаанзам эрхэмтэй ярилцсанаа хүргэж байна.

 

 

-Монгол түмний баяр сар шинийн дараахан таньтай уулзаж байгаадаа таатай байна. Сайхан шинэлэв үү, Та?


-Сайхан шинэллээ. Би Монголд Цагаан сарын баярыг хоёр дахь удаагаа тэмдэглэн өнгөрүүлж үзлээ. Анх удаа 1991 онд Улаанбаатар хотод  хөөмийч Базарваанийн монгол гэрт цагаан сарын шинийн нэгнийг угтаж байв. Харин энэ жил  Кёкүшүзан Д.Батбаярын урилгаар Монголд ирж, Цагаан сарыг угтлаа. Манай халимагт “Өвлийн зудаас тоо бүр нь толгой мэнд,Цөөхөн амиар нь цөвдөл малаар нь эрүүл мэнд сайн сайхан гарав уу” гэж асуудаг юм. Монгол ахан дүүсээсээ ч ингэж асууя.


-Хоёр жил гаруйн өмнө бид уулзаж, ярилцаж байхад Та Монгол Улсын иргэн болох хүсэлтээ Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид уламжилсан тухайгаа анх хэлж байсан. Тэр асуудал нь юу болсон бэ?


-Энэ асуудал тийм амар бүтэхгүй юм шиг санагдаж байна. Учир нь үүнд тохирсон хууль байхгүй гэдгийг би өнгөрсөн хугацаанд мэдлээ.


Намайг  анх энэ асуудлаар өөрийн үзэл бодлоо илэрхийлж, хэвлэлд ярилцлага өгсний дараа олон хүний зүгээс дэмжиж буйгаа илэрхийлсэн. Надад урам өгч, намайг дэмжсэн Халимаг, Монгол  төдийгүй нийт Монгол туургатнууд нэгдэх нягтрах ёстой гэж сэтгэлээ мэдүүлсэн бүх хүмүүст маш их баярласан.


Мөн энэ дашрамд нийтлэлч Д.Болдхуягт ихэд талархаж буйгаа илэрхийлье. Тэрбээр намайг ярилцлага өгсний дараа, сэтгэл нь ихэд хөдөлж Монгол, Халимагийн үүх түүхийг,   нэгдэн нягтрах учиртайг тод томруун илэрхийлсэн  “Халимаг ах дүү нартаа илгээх урилга”  хэмээх цуврал нийтлэлээ бичсэн байдаг.


Ийм зүрх сэтгэлтэй хүмүүс олон байвал дэлхий даяар тархсан Монгол туургатнууд нэгэн дээвэр дор нэгдэн суух цаг холгүй биз ээ.


- Та Ерөнхийлөгчид  хүсэлт гаргахаасаа өмнө гурван ч удаа биечлэн уулзсан гэж байсан. Тухайн үед бол их л нааштай шийд гарах юм байна гэж ойлгогдож байсан. Одоо тэгэхээр бүтэхгүй болж байгаа гэсэн үг үү?


-Би Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид хүсэлт гаргаж, зохих баримт бичгийг бүгдийг нь бүрдүүлээд өгсөн. Тэр асуудал Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнө жаал босч ирсэн гэхэд болох юм даа. Намайг Халимагт байхад яаралтай ир, ганц таньд хоёр улсын иргэний асуудал шийдэх гэж байна гэж хэлсэн. Гэхдээ ирсэн хойно бас болсонгүй ээ.

Би энд ирээд бараг гурван сар хүлээсэн. Чухам яагаад бүтэхгүй байгааг нь мэдэхгүй ч хуулийн талаас л болохгүй байх шиг байна.энд дарж үргэлжлэлийг

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.