Зээлсэн мөнгөө өгөхгүйн тулд найз бүсгүйгээ бохир усны суваг руу шиджээ/ Бичлэг/

2014/02/17
Share |
Хүмүүс:
Зээлсэн мөнгөө өгөхгүйн тулд найз бүсгүйгээ бохир усны суваг руу шиджээ/ Бичлэг/

Хятадын Хайкоу хотод бохир усны сувагт 60 гаруй цаг байсан нэгэн эмэгтэй азаар амьд гарсан байна. Гурван метрийн гүнтэй энэ суваг руу түүнийг найз залуу нь шидсэн гэнэ. Гуо овогт бүсгүй тусламж эрэн хашгирахыг нь сонсоод ирсэн хөндлөнгийн хүний ачаар амьд гарсан байна. Түүнийг сувгаас гаргахад дотуур хувцаснаас өөр зүйлгүй байсан бөгөөд усанд удаан байснаас бүх биенийх нь арьс дэвтэж, цайсан байсан гэнэ.

Болсон явдлын талаар бүсгүйгээс тодруулахад өөрт нь 100 мянган юань буюу 16,5 мянган долларын өртэй байсан найз залуу нь “өрнөөсөө” ийм аргаар гарахын тулд түүнийг шидсэн аж. Гурван метр хоолойн гүнд хаягдсан тэрбээр тусламж эрэн хашгиравч хэн ч хариу өгөхгүй байсан тул хамаг хувцсаа тайлж, цуулаад, холбон зангидсан байна. Уяаныхаа тусламжтайгаар тэр сувгийн таг хүрч чадсан ч нээх чадал хүрээгүй байна. Харин азаар хашгирахыг нь хажуугаа өнгөрч явсан хүн сонсоод, аврагчдыг дууджээ. энд дарж үргэлжлэлийг

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.