Н.Баярмаа: Найз залуугүй ч сэтгэлдээ хайрлаж явдаг хүн бий

2014/02/18
Share |
Хүмүүс:
 Н.Баярмаа: Найз залуугүй ч сэтгэлдээ хайрлаж явдаг хүн бий

Монгол "Belly dance" бүжгийг хөгжүүлж яваа жүжигчин Н.Баярмааг "Монгол шакира" ч гэх нь бий. СУИС-ийг жүжигчин мэргэжлээр төгссөн ч оюутан цагаасаа “Belly dance” бүжгийн төрлийг сонгон судлаж энэ чиглэлээр суралцаж, дэлхийн биш юмаа гэхэд Азийн ямар нэг шагнал авна гэсэн зорилгыг өөртөө тавьсан гэдэг. Өөрийн шударга хөдөлмөрөөрөө сайхан ирээдүй өөд алхалж яваа Монголын үзэсгэлэнт бүсгүйчүүдийн нэг Н.Баярмаатай ярилцсанаа та бүхэнд хүргэе.

 

 


-Саяхан Сингапур яваад ирсэн гэсэн. Ямар ажлаар яваад ирэв, энэ талаар сонин сайхнаар яриагаа эхэлье?

 


-Сингапур руу тоглолтоор явангаа амраад ирсэн. Хажуугаар нь холбооны хүмүүстэй уулзах бага сага ажил байлаа.



-Уг нь өөрөө жүжигчин мэргэжилтэй шүү дээ анх “Өнгөт инээд” продакшнаас уран бүтээлийнхээ гарааг эхэлж байсан байхаа?

 


-СУИС-ийг төгссөний дараахан “Х-түц” продакшны дэргэд Найдандорж найруулагч хувийн студид шинэ төгссөн хүүхдүүдээс жүжигчин шалгаруулж авсан юм. Тэр олон залуучуудаас шалгарсандаа маш их баяртай байдаг. Тухайн үед Найдандорж найруулагч “Х-түц” продакшинд ажиллаж байсан. Найруулагч багшаасаа маш их юм сурсан. Тэнд ажиллаж байх хугацаандаа “Өнгөт инээд” хамтлагийнхны хараанд өртөж Хүслээ ах санал тавьсанаар шалгаруулалтанд орж, нэгдүгээрт жагсан албан ёсоор “Өнгөт инээд “ продакшинд жүжигчинээр орсон доо.

 

 


-Одоо мэргэжлээрээ ажиллаж байна уу. Ямар нэг уран бүтээл дээр ажиллаж байгаа юу?

 


-Одоохондоо "Belly dance"йг хөгжүүлэх гээд ямар ч завгүй хөдөлмөрлөж явна. Эхний жилүүдэд "Belly dance"-ыг монгол хөгжүүлэх гэж ганцаараа маш их ажиллаж байсан бол одоо нэг үеийг бодоход хүмүүс "Belly dance" гэж юу юм бэ? гэж асуухаа больж, танай бүжгийн клуб хаана байдаг вэ? гэж сурагладаг болсон. Тэгэхээр би бага ч гэсэн зүйл хийж дээ гэж боддог юм. Бас үүнийхээ төлөө уйгагүй хөдөлмөрлөж байгаа болохоор би одоохондоо энэ зүйлдээ л анхаарлаа бүрэн хандуулж ажиллахыг хичээж байна. Өвөө эмээ маань ч мөн надад ингэж сургасан. Нэг зүйлдээ тууштай бай, юм юм руу үсчих хэрэггүй. Нэг хийсэн , зорьсон зүйлийнхээ оргилд нь заавал хүрч бай гэж. Энэ бүжгийг монголд оруулж ирэн хөгжүүлэхэд надаас маш их тэсвэр тэвчээр, тууштай байдал, цаг зав шаардсан болохоор залуу нас болоод бүх зүйлээ энэ бүжгэндээ энд дарж үргэлжлэлийг

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.